Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар дөнгөж сая жүдо бөхийн дэлхийн аваргын татамид Испанийн жүдоч Сугои Уриартег цэвэр ялснаар хүрэл медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд нийт 74 жүдоч зодоглосноос манай тамирчин А хэсэгт сугалаа татаж, хэсгийн барилдаанд урамтай сайхан барилдсан юм. Эхний тойргийн барилдаанд Х.Цагаанбаатар хийлж, хоёрдугаар тойрогт Пакистаны бөхийг цэвэр, гуравдугаар тойрогт Гүржийн бөхийг цэвэр, дөрөвдүгээр тойргийн барилдаанд Азербайжаны бөхийг мөн цэвэр ялснаар зооны аварга болсон юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Японы бөх Жунпей Моришитад тун харамсалтай ялагдсанаар дагах барилдаанд зодоглох болсон билээ. Харин дагах барилдаанд манай тамирчин Унгарын бөх Миклас Унгвариг юүко үнэлгээгээр ялж, дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Ийнхүү өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдсөн манай тамирчдаас олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин Хашбаатарын Цагаанбаатар, жүдо бөхийн ОУХМ,  ЦЕГ-ын харьяа "Хүч" спорт хорооны тамирчин Мөнхбаатарын Бундмаа нар хүрэл медаль хүртсэнээр Монголын жүдочид түүхэндээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаа дахь медалиа хүртээд байна.

Х.Цагаанбаатарын хувьд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хоёр медаль хүртсэн Монголын анхны жүдоч болж байгаа бол М.Бундмаагийн хувьд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй жүдоч боллоо.

Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртэж байсан Монголын тамирчид:

  • 1. О.Балжинням: 1989 оны ДАШТ-ээс мөнгөн медаль
  • 2. Д.Баттулга:  1989 оны ДАШТ-ээс хүрэл медаль
  • 3. Х.Эрдэнэт-Од:  2005 оны ДАШТ-ээс хүрэл медаль
  • 4.Х.Цагаанбаатар: 2009 оны ДАШТ-ээс алтан медаль
  • 5.М.Бундмаа: 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль
  • 6. Х.Цагаанбаатар: 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж