М.Бундмаа хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

М.Бундмаа хүрэл медаль хүртлээ

Японы Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч сорин өрсөлдсөн М.Бундмаа дөнгөж сая Германы жүдоч Роми Тарангултай барилдаж, эхний минутад цэвэр ялснаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

52 кг-ын жинд нийт 45 жүдоч зодоглосноос В хэсэгт сугалаа татсан манай тамирчин эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Испанийн Ана Карраскосаг цэвэр, дараагийн барилдаандаа Италийн жүдоч Росальба Форчинитиг мөн цэвэр ялснаар зооны аварга болсон юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Бразилийн бөхтэй барилдаж, мөн цэвэр ялсан. Харамсалтай нь, удаахь барилдаанд олимпийн наадмын хүрэл медальт, өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы тамирчин Мисато Накамурад вазари үнэлгээгээр ялагдсанаар аваргын алтан медалийн төлөө барилдах боломжгүй болсон юм. Гэхдээ хүрэл медалийн төлөөх барилдаанд манай тамирчин гайхалтай барилдаан гаргаж, өрсөлдөгчөө цэвэр ялснаар дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж