"Хуушуур, боодог идсэний дараа хүйтэн зүйл уувал нойр булчирхай цочирно"

Үндэсний их баяр наадам 2026

"Хуушуур, боодог идсэний дараа хүйтэн зүйл уувал нойр булчирхай цочирно"

"Хуушуур, боодог идсэний дараа хүйтэн зүйл уувал нойр булчирхай цочирно"

Баяр наадмын үеийн зохистой хооллолт болон нойр булчирхайн өвчлөлийн талаар “Эрүүл оршихуй” эмнэлгийн Хүний их эмч Г. Даваадоржоос тодрууллаа.


-Наадмын дараах өдрүүдэд танай эмнэлэгт хандах иргэдийн тоо ердийн өдрүүдээс хэр ихэсдэг вэ?

– Ер нь бол бага байдаг. Яагаад гэвэл хүмүүс ихэвчлэн аялал, зугаалга гээд явчихдаг. Зарим хүмүүс нь наадмын амралтыг ашиглаж эмчилгээ хийлгэдэг тохиолдлууд бас байгаа. Тэгэхдээ ердийн өдрүүдээс бодоход харьцангуй бага  байдаг.

-Иргэд голчлон ямар зовууриар ханддаг вэ?

-Хоолны хордлого, гүйлгэлт, суулгалт, хэт удаан наранд шарагдсанаас болж тархи толгой өвдөх, даралт ихсэх, артерийн даралт ихсэх дийлэнхдээ хордлогын чиглэлтэй өвчтөнүүд бол их ирдэг. Мөн наадмын барилдаанаас үүсдэг бэртэл гэмтэл авсан хүмүүс  тодорхой хэмжээнд ирнэ.

-Наадмын үеэр нойр булчирхайн үрэвсэлтэй холбоотой шинж тэмдэгтэй хүмүүс нэмэгддэг үү?

– Баяр ёслол наадмын дараа аялал зугаалгын үе эхлээд үүнээс үүдэн буруу хооллолт, архи дарсны хэрэглээ нэмэгдэх эдгээрээс болж нойр булчирхайн үрэвсэл болон цочрол, ходоод гэдэс хямрах, цөс дотор халуун нэмэгдэх гэхчлэн өвчлөлтүүд маш их нэмэгддэг.

-Харвалттай холбоотой зовууриар хандсан тохиолдол гардаг уу?

– Ер нь бол гардаг. Манай зүгээс шаардлагатай арга хэмжээг нь авч өгөөд дараачийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг.Энэ гарж байгаа шалтгаанууд нь бол дийлэнхдээ архи дарсны хэрэглээнээсээ хамаарч байгаа.

-Энэ төрлийн зовиур үүсэхэд баярын үеийн хооллолт, согтууруулах ундааны хэрэглээ хэрхэн нөлөөлдөг гэж та ажигласан бэ?

-Аливаа өвчинд гол нөлөөлдөг хүчин зүйл гэвэл идээ ундаа, явдал мөр, мөн амьдралын дадал зуршил хамгийн их гол нөлөөлдөг хүчин зүйл байгаа. Эдгээрээс үзэхэд аливаа өвчлөл нэмэгддэг хүндрэх эрсдэлүүд бол гарж болдог.

-Ийм зовуурьтайгаар ханддаг хүмүүсийн хувьд насны бүлэг ямар байдаг вэ?

-Дийлэнхдээ ер нь ахимаг насныхан үйлчлүүлдэг. Гэхдээ энэхүү өвчлөлөөр зөвхөн ахимаг насныхан өвчилнө гэсэн үг биш. Жишээ нь, саяхан бага насны хүүхдэд цөсний чулуу үүссэн тохиолдол гарсан байгаа. Энэнээс харахад манай Монголчуудын хооллолт хоол болон цаг буруу байгаагаас хамаарч нойр булчирхайн өвчлөл бүх насныханд тохиолдох өвчин юм. Наадмын өмнөх үед нойр булчирхайн өвчлөлтэй хүмүүс ирсээр л байдаг. Энэ бол сүүлийн үед бэлэн бүтээгдэхүүн хуурсан, хайрсан идээ ундаа болон өглөөнийхөө цай ундыг уулгүй явснаас хамаарч бүх цаг үед биднээс салшгүй холбоотой өвчин байгаа. Тийм учраас эрүүл зөв хооллолт хамгийн чухал шүү. Наадмын дараа бол энэхүү өвчлөл нь илүүтэйгээр нэмэгддэг. Учир нь наадмын хуушуур болон хорхог, боодог архи дарсны хэрэглээнээс шууд хамаарч байна.

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад өсөх хандлагатай байна уу?

-Хооллолт амьдралын дадлыг зохицуулахаас нааш энэ тоо жил ирэх бүр л нэмэгдсээр байх болно гэж харж болно.

-Иргэдэд энэ үед юуг анхааруулж зөвлөх нь зүйтэй вэ?

-Эрүүл зөв хооллолт,  шарсан, даршилсан, хурц, тослог идээ ундааг багасгах өглөөний цай ундыг тогтмол хэрэглэж хэвших, өдөрт 2л-ээс дээш ус ууж байх архи дарсны хэрэглээг бууруулах маш чухал. Мөн хоол унд идчихээд шууд хэвтэхгүй байх, хэт оройн цагаар хооллохгүй байх хэрэгтэй. Хооллолт, амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол жилээс жилд ийм төрлийн өвчлөл нэмэгдсээр байх хандлагатай байна. Үндэсний их баяр наадам нь ард түмний баяр цэнгэлийн үе хэдий ч эрүүл мэндийн салбарын хувьд хамгийн ачаалалтай өдрүүдийн нэг болдог.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-11 202.9.40.59

наадм хитадуудыг хөөж гаргж хитадаас чөлөөлгдсн гж хийдг байсн наадм индрдэйр. хитадууд суудг хитадманжууд суудг болцн хитадууыг хөөж гаргхдаа манжуудыг хөөж гаргаагүй манжуудыг үлдээцний алдаа энэ манжуудраа дамжаад хитадууд ороод ирцн хитал манжууд эзлцн зэвүүн манжууд. хүйтн царайт зэвүүн харцтай л******д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж