“Sweetymotion” АНУ-ыг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” АНУ-ыг зорьжээ

“Sweetymotion”-хон элэг нэгтнүүддээ хамтлагийнхаа нэрээр гаргасан шинэ CD-гээр бэлэг бариад удаагүй байна. Хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр сууриа хэдийнэ тодорхойлж чадсан тэдний шинэхэн уран бүтээлүүд мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсаар байна. Тэр тусмаа АНУ-ын Индиана мужийн Гари болон Чикаго хотод клипнийх нь зураг авалтыг хийсэн “Зүүдлээрэй” дуу үзэгчдийг байлдан дагуулж байгааг  tv-chart-уудаас харж болох юм. Аяыг Л.Балхжав, Б.Чинбат, шүлгийг нь яруу найрагч Ш.Гүрбазар нар зохиосон уг дуу youtube.com-д ч олон зочинтой байна. Тус хамтлагийнхан өнгөрсөн лхагва гарагт АНУ-ыг зорьсон бөгөөд эх орондоо тун удахгүй ирэх гэнэ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж