Жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг төрийн далбааны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг 2009 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж буй. Бидний одоогийн хэрэглэж байгаа төрийн далбааг 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны хоёрдугаар сарын 12-оос хэрэглэж эхэлсэн. Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ. Төрийн далбаан дээр дүрсэлсэн соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазар 1686 онд бүтээсэн 90 гаруй Соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг аж.
Бэлгэдэл нь Монгол Улс эгнэгт мандан бадарч, Монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад, дотоодын дайсныг дарж, өнөр өтгөн болж, цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг байна.
Монгол улсын төрийн далбааны өдрийг Улсын Их Хурал 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг баталсан. Одоогийн төрийн далбааг хэрэглэж эхлэхээс өмнө монголчууд 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.
8500 АЛБА ХААГЧ, 90 ГАРУЙ ЗЭВСЭГ, ТЕХНИКТЭЙ ОРОЛЦОНО

Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаал болдог уламжлалтай. Ёслолын жагсаал Монгол Улсын зэвсэгт техник, цэргийн хөгжлийг танилцуулах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, төрт ёс үнэт зүйлдээ хүндэтгэл үзүүлэх зорилготой гэж Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлж байв. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 825 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын шийдвэрээр цэргийн ёслолын жагсаалыг зэвсэгт техниктэй буюу бүрэн дэлгэмэл жагсаал хийхээр болсон байна. Өнөөдөр цэргийн хүндэтгэлийн жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулахын 8500 гаруй алба хаагчид оролцож, цэргийн 90 гаруй зэвсэг техник буюу байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай тоног төхөөрөмжүүдийг оролцуулсан техникийн парад зохион байгуулах ажээ. Мөн жагсаалд Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориуллалтын тоног төхөөрөмжийг харуулахаас гадна дотооддоо үйлдвэрлэж байгаа байлдааны хуягласан хүнд болон хөнгөн машин, дронуудыг танилцуулах юм.
1911 онд сэргээн тунхагласан төрийн далбаа: Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ. Хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ. Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан байна. Ингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн үзэж байжээ.
БНМАУ-ын төрийн далбаа 1924-1940 он: 1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” гэжээ.

БНМАУ-ын төрийн далбаа 1940-1945 он: 1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмэн хийх болсон нь шинээр нэмэгдсэн болно. Гэхдээ 1924-1940 оны хооронд байсан БНМАУ-ын төрийн туг далбаанд улсын нэр байсан байж магадгүй байна.
БНМАУ-ын далбаа 1945-1992 он: 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2:1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.
3,595.72






















































Халиуны зулзага 2026-07-10 202.9.46.79
Төрийн далбааны маань агуулга нь хоёр аварга том улаантны дунд хавчигдсан өчүүхэн цөөхөн Чингисийн Хөх Монголын үлдэгдэл гэсэн утгатай болж дуусчээ. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий еэ!!!
ys cybgaa Xotoo+ gadni galzyy dairlaa Emrt. 2026-07-10 202.126.91.223
gyilagchuinguin baishingaa zailyyl
ys cybag Shygam cyljeryy chin Nyraaj yandantaj galzyyrla 2026-07-10 202.126.91.223
Xotuin tub , syrgyyliud, Xynsnui delgyyryyduig chin Nyras
gadnui opon syytsryy yulj
Xynsnui delgyyryydryy chun gadni galzyy + gyilagchingaar dairlasXOToo 2026-07-10 202.126.91.223
Xotuin tubyyduin Shine cypgyyli gadnuix bono gesen ygyy, + Tegsh xemt emnelguin boxiruig sagaaj Nyraaj
E Cymuin dabxraldsan gadni OC bolloo.
xybia xooxoilson bydyyleg tejleet , gyilagchin orognson? 2026-07-10 202.126.91.223
Xotuin tubuin bairshiluig xaaj Nyrasjee, zam tyipyi yxaj, shygam sbyljeeryy chun Dairch, Mukruin deever deer
– baaxan 5 dabxruin deeber Nyraaj 6 bolgoj gyilagchin orognoj baigaa yum shig baina.
Kabeluin TVnui xereg alga, internetee ylcuin bolgo, Kabel,ysnui toolyyr gej umchind xaldaj yandan@ tsooldg
bolloo. ux cyrgyyli Matuin baishing Nyraaj ebdej, Shune gerchilgee #+ gadni Xylgaichuin ix syrvyyli boloxnyy t
tuboo, yalaltuin zam xaisalsan ybgan zor higch garaltgyi,
Xyncnui delgyyryyd baixgyi
Ээ чааваас. Хүрэлсүг 2026-07-10 202.9.46.246
Элбэгштейн босоо ороолон чинь ерөнхийлөгчийн хажууханд хүндэт суудалд сууж байна ш дээ. Юу гээчийн муухай юм харчихав аа
Тавилан 2026-07-10 202.126.90.148
Оросын төлөө 2 үг илүү дуугарвал Хятад уурлана, Хятадын талд 2 илүү дуугарвал Орос ах нар нь уурсана….ёстой ингээл Тусгаар улс гээл энэ нэг 1.5 сая цөлжсөн хавтгайгаараа хоосон бахархаал ардууд нь хөдөлмөрөлөхгүй бгаад бвал ингэл бгаад бна доор энэ муу улс минь