Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ өсчээ

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ өсчээ

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ өсчээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан түр хэлэлцээ "дуусгавар болсон" гэж мэдэгдсэний дараа дэлхийн санхүүгийн зах зээлд дарамт үүсчээ. Мөн Ойрхи Дорнодод мөргөлдөөн дахин хурцдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдлээ.

Тодруулбал, дэлхийн эрчим хүчний гол тээврийн зам болох Ормузын хоолойгоор газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэх эрсдэлээс шалтгаалан газрын тосны үнэ огцом өсөв. Брент газрын тосны үнэ тав гаруй хувиар өсөж, баррель нь 78 ам.доллар орчимд хүрсэн байна.

Түр хугацаанд 80 ам.долларыг даваад байсан бол АНУ-ын "WTI" газрын тос баррель нь 74 ам.доллар орчимд арилжаалагджээ.

Хөрөнгө оруулагчид эрсдэлээс болгоомжилсноор дэлхийн хөрөнгийн зах зээлүүд мөн уналттай байлаа. АНУ-д "S&P 500" индекс 0.3 хувиар, "Dow Jones" индекс 1.1 хувиар буурсан бол "Nasdaq" индекс өдрийн алдагдлаа нөхөж, 0.2 хувийн өсөлттэй хаагджээ.

Европт Германы "DAX" болон Францын "CAC 40" индексүүд тус бүр 2.2 хувиар унасан бол Өмнөд Солонгосын "Kospi" индекс 5-аас дээш хувиар буурсан байна.

Мөн газрын тосны үнийн өсөлт хэвээр үргэлжилж болзошгүй гэсэн болгоомжлолоос болж бондын өгөөж өсөж, төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах хугацаа хойшлох эрсдэл үүсээд байна.

ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-07-09 66.181.180.23

Бусдыг дарамтлаж ашиг хонжоо олох гэж энэ мэтийг хэлнэ,Хүний шунал хязгааргүй, Англо-сагсаас бусад нь хоёрдугаар сорт,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж