Аргаль агнасан иргэнд яллах дүгнэлт үйлдэж, 44.4 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ

Аргаль агнасан иргэнд яллах дүгнэлт үйлдэж, 44.4 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ

Аргаль агнасан иргэнд яллах дүгнэлт үйлдэж, 44.4 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ

Иргэн Т Ховд аймгийн нутаг дэвсгэрээс ховор амьтны жагсаалтад багтсан аргалийн түүхий эдийг худалдан авч, хадгалсан байна. Уг хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль бусаар ховор амьтныг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол нэг тооны аргаль нь 22,2 сая төгрөг, хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцвол 44,4 сая төгрөгийн хохирол учирсан.

Шүүхээс А.Т- г нэн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирол болох 44,4 сая төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэх, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 39,5 сая төгрөгийг гаргуулж улсын болгохоор  шийдвэрлэсэн.

Иргэн Б  Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг дэвсгэр дэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт галт зэвсэг ашиглан, нэн ховор амьтны жагсаалтад орсон  хоёр шивэр молцог хандгайг тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар агнасан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Амьтны аймагт учруулсан нөхөн төлбөрийн хувьд  нэг тооны шивэр молцог хандгайн экологи эдийн засгийн үнэлгээ нь 19,7 сая төгрөг бөгөөд хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцвол нийт 78,8 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүхээс М.Б-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирол 78,8 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлж шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж