УИХ-ын хаврын чуулган завсарлаж, гишүүд тойргоо зорьж, наадмын өдрүүд эхэлж байна. Тэгвэл энэ хаврын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүдээс хэн нь хамгийн сайн ирцтэй байсан, хэн нь хамгийн их тасалж, чөлөө авсан эсэх талаарх мэдээллийг хүргэе.
Хаврын чуулганы хуралдаан нийт 10 удаа хуралдсан бөгөөд хамгийн их тасалсан гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Б.Пүрэвдаваа нар шалгарсан бол хамгийн их чөлөө авсан нь УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Ц.Даваасүрэн, Д.Бум-Очир, П.Мөнхтулга, Л.Оюун-Эрдэнэ, А.Ундраа нар байна. Мөн хамгийн их гадаадад ажилласан нь УИХ-ын гишүүн Б.Бейсэн, Х.Болормаа, Г.Ганбаатар, Х.Ганхүлэг, Г.Дамдинням, Х.Жангабыл, Ц.Идэрбат нар байна. Харин 10 удаагийн чуулганы хуралдаандаа бүтэн суусан буюу "онц" гишүүдээр УИХ-ын гишүүн П.Наранбаяр, З.Мэндсайхан, Т.Мөнхсайхан, Б.Мөнхсоёл, М.Мандхай, Л.Мөнхбаатар, Ж.Золжаргал, С.Зулпхар, Х.Ганхуяг, Д.Ганбат, Ж.Галбадрах, С.Бямбацогт, Р.Батболд, Ж.Батжаргал, Э.Болормаа, П.Батчимэг, Э.Бат-Амгалан, Ц.Баатархүү, Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, Т.Аубакир, О.Амгаланбаатар, Н.Алтаншагай, Н.Алтанхуяг нар байна.












Т.ОД
3,595.72






















































Чимгээ 2026-07-07 59.153.113.125
ккк юун Пүрэвдаваа гишүүн бэ. Тэр чинь Хүрэлсүхээр крандуулж УБ хотын дарга болсон цүнх баригч залуу ш дээ
khulagaivch nariig eseguutsegch 2026-07-07 66.181.186.245
songogch nor bol nohoinoos dor uzsen khukgaich nar