76:1

Дорноговийн “эзэн”

Дорноговийн “эзэн”

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд говийн бүсээс нэр дэвшиж сонгогдсон Борхүүгийн Дэлгэрсайханыг онцолж байна.


УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хувьд бизнесийн салбарт олон жил ажиллаж байгаад 2016, 2020 онд УИХ-ын гишүүнээр Дорноговь аймгаас, 2024 оны УИХ-ын сонгуулиар говийн бүсээс сонгогдсон. Ардын нам дотроо бэл бэнчингээрээ тэргүүлдэг Б.Дэлгэрсайханыг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын “холбогч” гэж ярьдаг бөгөөд намынхан нь “ардын намын түрүүвч” гэх нь ч бий.

Б.Дэлгэрсайхан бизнес эрхэлж, ялангуяа төмөр зам, уул уурхайн салбарт эрх мэдэлтэй нэгэн.

Цагдаагийн мөрдөн байцаагч хийж байгаад 1990 оноос хойш тасралтгүй бизнес хийж, махны наймаанаас эхэлсэн түүний бизнес “Дорнын говь” компани болон өргөжижи, 2004 оноос уул уурхайн бизнест хөл тавьж “Болд төмөр Ерөө гол” компани болон өргөжиж, төмрийн хүдэр зөөвөрлөж, хувьд галт тэрэгтэй, төмөр замтай “бэлтэй”улстөрчийн нэг.

Дорноговь аймагт бол “эзэн” гэгддэг Б.Дэлгэрсайхан аймгийн иргэдийн хурал, Засаг даргыг нь томилдог, өөрийн гэсэн “эзэмсэн аймагтай” улстөрч гэж цоллуулах нь ч бий.

Гэхдээ Дорноговь аймагт Б.Дэлгэрсайханы хийсэн бүтээн байгуулалт, орон сууцны хороолол гээд жинхэнэ мөнгөтэй хүн шиг зангараг гаргадаг гэдгийг нь нутгийнхан нь ярилцдаг. Гэхдээ Б.Дэлгэрсайханы уул уурхайн бизнес дан ганц Дорноговь аймгаар зогсохгүй бөгөөд төмөр зам барьж, төмөр замаар  Сэлэнгэ аймгаас хүдэр зөөхөөс гадна Ханги боомт руу чиглэсэн нүүрсний тээврийг ч Б.Дэлгэрсайхан “мэддэг”.  Ямартай ч хэдэн жил Дорноговь аймгийн Зүүнбаянгаас Ханги боомт руу чиглэсэн төмөр замыг Б.Дэлгэрсайхан мэдэж, энэ төмөр замаар явж байгаа бүхэн түүнд их, багаа ашгаа өгдөг гэж улс төрийн хүрээнд яригдсаар буй. Тиймээс ч түүнийг нүүрсний төмөр замыг “эрхшээгч” гэж хэвлэлээр цоллож байсан нь саяхан.

Сүүлийн хоёр ч Засгийн газар дамнан сайдын суудалд суусан нь түүнийг намдаа хэр нөлөөтэй, мөнгөтэй вэ гэдэг нь анзаарагдана.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайдаар ажилласан бол Г.Занданшатарын танхимд Зам, тээврийн хөгжлийн сайд, одоо Н.Учралын Засгийн газарт Зам, тээврийн хөгжлийн сайдаар улиран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жилийн хугацаанд Зам, тээврийн хөгжлийн яамыг толгойлж байна. Хувьдаа уул уурхайтай, төмөр замтай улстөрчийг Зам, тээврийг хөгжлийн сайдаар томилсон нь ашиг сонирхлын зөрчилтэй боловч Монголд, МАН-д “хууль үйлчилдэггүй”, дээрээс нь Б.Дэлгэрсайханд намдаа нөлөөтэй учраас ийнхүү хэд хэдэн Ерөнхий сайдын нүүр үзэж, сайдын суудалд тухалж суугаа. Цаашид ч олон сайдын суудалд тухалж, олон ч сонгуульд ялалт байгуулах нь баттай улстөрчийн нэг гэж намынхан нь хошигнож суух юм билээ.

УИХ-ын гишүүнээр сонгогдоод өөрийн гэсэн автор болсон хууль санаачилсан түүхгүй, олны эрх ашиг гэхээс илүү бизнесийн эрх ашгаа түрүүнд тавьдаг ийм нэгэн улстөрч МАН-д бий. Түүний хувьд УИХ-д гурван удаа сонгогдож, хоёр удаа сайдаар ажиллаж байна.

БОРХҮҮГИЙН ДЭЛГЭРСАЙХАНЫ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1982 онд Дорноговь аймгийн 1-р арван жилийн дунд сургууль
  • 1987 онд НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
  • 1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга
  • 1993-2016 онд “Дорнын говь” ХХК
  • 2004-2015 онд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-07 66.181.191.150

Үнэхээр үл бүтэх этгээд

Avatar

Нэргүй 2026-07-07 192.82.65.88

Өсөхийн өлсгөлөн хүн, улс орноо зарж, ухаж идээд, ураны гэрээ хийж, говийг там болгож байгаа хүн. Тэнгэр ниргэж, идсэн уусандаа хахаж үхвэл таарна

Avatar

Нэргүй 2026-07-07 202.131.233.11

Дүрдээ орцон нөхөр шүү

Avatar

Нэргүй 2026-07-07 66.181.161.38

зүгээр нэг дээрэмчин

Avatar

Нэргүй 2026-07-07 43.242.242.59

Говь нутагтаа хийж бүтээсэн зүйлтэй болохоор нутгийн иргэд нь түүнийг УИХ-д сонгох нь гарцаагүй шүү дээ. Бусад УИХ-ын гишүүдийг бодоход нүнжигтэй гишүүн байна. Иргэдийн буруу гэж байхгүй. АН-ынхан МАН-ын гайгүй явж байгаа хүнийг дандаа харлуулж байх юм.

Avatar

Нэргүй 2026-07-07 202.126.90.163

Гүй яахав бусдыг бодвол хулгайлсан мөнгөний өчүүхэн хувийг зарцуулж байгаа байгаа

Avatar

Нэргүй 2026-07-07 122.201.31.115

эв эеэ хичээлтэй баймаар даа Монголчууд аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж