Трамп Украины дайныг зогсоох шийдэл олоход туслахад бэлэн

Трамп Украины дайныг зогсоох шийдэл олоход туслахад бэлэн

Трамп Украины дайныг зогсоох шийдэл олоход туслахад бэлэн

Дональд Трамп, Владимир Путин нар АНУ-ын 250 жилийн ойн баярын өдөр 90 минут орчим утсаар ярьжээ. Энэ үеэр Трамп Украин дахь дайныг зогсоох шийдэл олоход туслах санал гаргасан тухай Кремлийн зөвлөх Юрий Ушаков мэдэгдэв.

Тэрбээр "АНУ-ын ерөнхийлөгч дайныг зогсоох, хямралыг даван туулах шийдэл олоход туслахад бэлэн гэдгээ дахин илэрхийллээ. Хоёр ерөнхийлөгчийн яриа ажил хэрэгч, нэлээн үр бүтээлтэй болсон. ОХУ мөргөлдөөнийг улс төрийн дипломат аргаар шийдвэрлэхийг хичээж байгаа" гэжээ. Мөн Украин болон Европын холбоотнуудыг мөргөлдөөнийг сунжруулж, өргөжүүлэхийн зэрэгцээ энгийн иргэдийн эсрэг терроризм үйлдэж байна гэж буруутгав. Ингэхдээ Оросын газрын тосны байгууламжуудыг онилсон цохилтуудыг онцлон дурджээ.

Трамп утсаар ярих үеэрээ Вашингтоны тусгай төлөөлөгчид болох Стив Виткофф, Жаред Кушнер нар Москвад дахин айлчлахаар бэлдэж буйг хэлсэн байна.

АНУ, Изралийн Ираны эсрэг дайнаас болж Вашингтоны дипломат хүчин чармайлт зогсонги байдалд ороод буй. Тэгвэл Путин Трамптай ярих үедээ АНУ-ын дипломат хүчин чармайлт Ираны асуудлаар бүх талд хүлээн зөвшөөрөгдөх урт хугацааны шийдэлд хүргэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн Москвад айлчилбал манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг Трампад хэлсэн байна.

Путинээс гадна Украины ерөнхийлөгч Зеленский ч бас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ. Тэдний яриа маш үр дүнтэй болсон бөгөөд фронтын шугам дахь нөхцөл байдлыг хэлэлцсэн гэж Зеленский мэдэгдсэн. Зеленский хэлэхдээ "Энэ дайныг зогсоох бодит боломж бий. Үүнд АНУ-ын шийдэмгий байдал чухал ач холбогдолтой" гэжээ. Мөн Зеленский, Трамп нар удахгүй болох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохирсон байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-06 103.168.34.227

tagjgar a*******n ene tramp atsiin sudsiig neg no-oor barij dee.eapshtein bichleg baih

Avatar

сонгогч 2026-07-06 202.9.46.216

ОХУ ганцаараа АНУ, НАТО, Англи тэргүүтэй 50 гаруй орны з****г, техник, эдийн засаг, техник технологи, тагнуулын мэдээ, хөлсний цэрэг нэртэй мэргэжлийн генерал цэргүүдийн эсрэг байлдаж байна. Орос тулдаа л тэсч байна. Энэ дайныг дуусгаж л таараа…харин яаж … ?

Avatar

зочин 2026-07-06 66.181.180.23

Барууны зорилго бол тодорхой, Украины нацист засаглалыг авч үлдэх,оростой хийх тэмцлийн гол багаж хэрэгслэлээ болгох,Тэд оросыг түүхэн аюул гэж үздэг, Дэлхийн 3-р дайн зайлашгүй гэж үздэг хүмүүс олон, Томоохон сөргөлдөөн рүү явна,Үүнтэй оросууд хэзээ ч эвлэрэх боломжгүй, Бэлэн байхаас өөр гарцгүй,,Оросын гол зорилго Украины нацист бүлэглэлийг бут цохих,Хэрэгжүүлэх гол арга бол бүрэн буулгаж авах, Армийг нь бут цохих,Өөр гарцгүй гэсэн зүйл л яригдаад байна

Avatar

Зочин 2026-07-06 59.153.87.56

Путин бууж өгөөд дайнаа зогсоо

Avatar

Нэргүй 2026-07-06 66.181.185.54

Nogoonoo yu

Avatar

зочин 2026-07-06 66.181.180.23

Оросууд бууж өгч,улс орноо барууны идэш,иргэдээ боол нь болгох уу х****а чи

Avatar

Нэргүй 2026-07-06 43.228.128.220

Өөрөө хэдэн эргүү еврэй эхлүүлчихээд одоо юу вэ хэдэн еврэй нь хүнйи цусаар хэдэн доллар олж л дээ

Avatar

Нэргүй 2026-07-06 103.57.95.192

одоо болтол олоогүй байгаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж