Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог

Холанд: Би олдсон боломжоо гоол болгодог

Бразилын шигшээ баг нутаг буцав. Тэд шөвгийн 16-ийн шатанд Норвегитой учраа тааран, 1-2 гэсэн харьцаатай хожигдлоо. Хоёр баг өмнө нь нийт дөрвөн удаа тоглоход Бразил өрсөлдөгчөө хожиж үзээгүй байсан юм. Энэ удаад ч ялгаа гарсангүй. Тоглолт эхлэхийн өмнө хөлбөмбөг сонирхогчид Бразилыг хожих илүү магадлалтай гэж байсан ч бодит байдал өөр үр дүнг харууллаа.

Мэдээж тоглолтын гол баатар нь Норвегиос Эрлин Холанд, Бразилаас Бруно Гимараеш байв. Холанд хоёр гоол оруулж, багаа хожилд хөтөлсөн бол Бруно Гимараеш тоглолтын эхэнд торгуулийн цохилтоо алдаж, тэргүүлэх сайхан боломжоо алдсан юм.

Эрлин Холанд энэ дэлхийн аваргын зургаа болон долоо дахь гоолоо оруулж, Мбаппе, Месситэй зэрэгцэж эхэллээ.

Бруно Гимараеш торгуулийн цохилт гүйцэтгэхээс өмнө хүн бүр л Винисиус Жуниорыг цохино гэж бодож байсан ч тийм зүйл болсонгүй. Олон хүн энэхүү шийдвэрийг гайхан хүлээн авсан биз. Винисиус энэ дэлхийн аваргаар багийнхаа гол од, тод тоглогч нь байсан. Харамсалтай нь, чухал үед шийдвэрлэх цохилтыг гүйцэтгэсэнгүй. Энэ бүх шийдвэрийг Карло Анчелотти гаргаж, Бруног цохигч болгожээ.

Норвегийн хаалгач Орьян Нюланн энэ тоглолтод тун сайн байсан. Багадаа гандболын тамирчин байсан түүний учрыг бразилчууд тоглолтын төгсгөлд торгуулийн цохилтоор олсон.

Энэхүү тоглолтод нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Неймар талбайд гарч, багийнхаа цор ганцыг оруулсан. Өдгөө 34 настай түүний хувьд сүүлийн дэлхийн аваргаараа 100 хувь бэлэн байж чадсангүй. Тоглолтын дараа шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарласан юм.

Дээрх тоглолтын талаар Эрлин Холан "Ерөнхийдөө ийм л зүйл болдог доо. Хэрэв би нэг эсвэл хоёр боломж олдвол үргэлж гоол болгодог. Яаж хийдгээ мэдэхгүй юм. Гэхдээ л ингэж хийдэг. Зүгээр л маш сайн төвлөрдөг" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-06 43.242.242.59

Цөөхөн хүн амтай бас хүүтэн уур амьсгалтай норвеги яаж хөл бөмбөгийг ингэж сайн хөгжүүлж чадаж байна вэ.Үнэхэр гайхалтай. Монголд бол хөл бөмбөг хөгжих суурь үндэс байхгүй юм л даа. Харин ганцаарчилсан хүчний төрлөөр бол амжилт олно.

Avatar

Нэргүй 2026-07-06 103.229.121.67

хааланд

Avatar

Бадарч тахар 2026-07-06 66.181.185.40

Эвэртэй зэрлэг викингүүд шар хар холилдсон хурлийз бразилчуудыг сүхдчихлээ ! Үнэг Хооланд үнэхээр зэрлэг байна !

Avatar

таамаг 2026-07-06 66.181.166.110

Англи, Мексиктэй учраагаа Норвеги итгэл төгс хожино 4т үлдэж Аргентинтай тулна таамаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж