Цагаачдад элэгтэй хандахыг АНУ-д уриаллаа

Цагаачдад элэгтэй хандахыг АНУ-д уриаллаа

Цагаачдад элэгтэй хандахыг АНУ-д уриаллаа

Ромын пап XIV Лео АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан захидал илгээхдээ цагаачдад элэгтэй хандахыг уриалжээ. Тэрбээр уг захидлыг АНУ руу илгээсэн өдрөө Италийн цагаачдын хамгийн гол нэвтрэх цэг болсон Лампедуза аралд айлчилж байлаа.

Пап Лео өнгөрсөн жил АНУ-ын цагаачлалын бодлогыг хүнлэг бус гэж шүүмжилж, Трампын дургүйцлийг хүргэж байв. Энэ жил ч мөн тэрбээр дэлхий нийтэд хүнлэг хандаж, дайн болон ядуурлаас дүрвэж буй тусламжийн гараа сунгахыг АНУ-д уриаллаа. Европын удирдагчдыг ч бас цагаачдад туслахыг тэр уриалж байна.

Пап Леогийн захидалд дурдсанаар цагаачдыг хүлээн авах, хамгаалах, туслах нь католик шашны үнэт зүйлд тооцогддог аж.

Лампедуза арал нь Тунис, Мальта, Сицилийн хооронд оршдог бөгөөд хамгийн олон цагаач амиа алддаг зангилаа цэг. Цагаачид завь болон бусад хөвөх хэрэгсэл ашиглан Газар дундын тэнгисийг туулсны эцэст тус арал дээр ирдэг. Өөд болсон пап лам Францис 2013 онд анхны айлчлалаараа мөн Лампедузаг зорьж байжээ.

Пап Лео 2025 оны тавдугаар сард пап лам болсноосоо хойш цагаачдыг дэмжих асуудлыг гол мөрийн хөтөлбөрөө болгосон билээ. Тэрбээр өнгөрсөн сард цагаачдад зүй бус ханддаг удирдагчдыг түүх хатуу дүгнэнэ гэдгийг сануулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-05 202.55.188.92

Эрх баригч нь зөв ард түмэндээ ээлтэй байсан бол хүн ард нь юу гэж цагаачлах билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж