ГССҮТ: Энэ оны эхний зургаан сард 92 мянга гаруй хүн яаралтай тусламж авчээ

ГССҮТ: Энэ оны эхний зургаан сард 92 мянга гаруй хүн яаралтай тусламж авчээ

ГССҮТ: Энэ оны эхний зургаан сард 92 мянга гаруй хүн яаралтай тусламж авчээ

Монгол Улсад осол, гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо өндөр хэвээр байна. Тодруулбал, 2025 оны байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 183210 хүн үйлчлүүлж, тусламж, үйлчилгээ авчээ. Үүнээс 105857 буюу 57.8 хувь нь эрэгтэй, 77353 буюу 42.2 хувь нь эмэгтэй байсан бол 73837 буюу 40.3 хувь нь 0-18 насны хүүхэд байжээ.

Нийт тохиолдлын шалтгааныг авч үзвэл, 79143 буюу 43.2 хувь нь уналтын улмаас гэмтэж, хамгийн өндөр хувийг эзэлсэн байна. 36830 хүн буюу 20.1 хувь нь хутга, шил зэрэг амьгүй механик хүчин зүйлд өртөж гэмтсэн. Харин 21740 хүн буюу 11.9 хувь нь зам тээврийн ослын улмаас гэмтжээ. Мөн 17604 хүн 9.6 хувиар амьтай механик хүчин зүйл буюу нохой, муур зэрэг амьтанд хазуулсан шалтгаанаар бэртжээ. Түүнчлэн 16399 хүн буюу 9 хувь нь согтуугаар машин жолоодсоны улмаас яаралтай тусламж авсан байна.

Тэгвэл 2026 оны эхний зургаан сарын байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 92197 хүн тусламж, үйлчилгээ авчээ. Үйлчлүүлэгчдийн 52941 буюу 57.4 хувь нь эрэгтэй, 39256 буюу 42.6 хувь нь эмэгтэй байсан бөгөөд 38554 нь 0-18 насны хүүхэд байна.

Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмтлийн шалтгааныг авч үзвэл, 40203 тохиолдол буюу 43.6 хувь нь уналтын улмаас бүртгэгдсэн нь өмнөх оны адил тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Үүний дараа 20.1 хувиар амьгүй механик хүчинд өртсөн, 10.8 хувиар зам тээврийн осол, 10.3 хувиар амьтай механик хүчинд өртжээ. Мөн 7.4 хувийг хүчирхийлэл эзэлж байна.

Харин тэргүүлэх шалтгаанаар нь авч үзвэл, нэгдүгээрт уналт, хоёрдугаарт амьгүй механик хүчинд өртөх, гуравдугаарт зам тээврийн осол, дөрөвдүгээрт амьтай механик хүчинд өртөх байрыг эзэлжээ.

Үүнээс харахад жил бүр яаралтай тусламж авч буй иргэд уналтын улмаас гэмтэж байгаа нь гэр орон, ажлын байр, сургууль, олон нийтийн орчин дахь ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг өрнүүлэх шаардлагатайг харуулж байна.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-07-03 202.9.40.169

Монглыг бүгдийнхужааманжууд өдр өдрөөр бүгдин х***а улс хужааманжуудр барг зуунхувьбүх арга барирлаар эзлсээрбгаа.тэрндээмонглхүнийг ажл амьдрлаарн барьжаалж чимээгүй тахл аргаар тахл шиг аргаар татн орлцуулжбгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж