Ромын пап XIV Лео Солонгосын хойгт энх тайвныг тогтоохын төлөө бүхнийг хийхэд бэлэн гэдгийг кардинал Ю Хын Шик Сөүл хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Гэсэн ч пап XIV Лео Хойд Солонгост айлчлах эсэх нь бүхэлдээ Умардын байр сууринаас шалтгаална гэв.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хоёр долоо хоногийн өмнө Ватиканд айлчилж, папыг Умардад айлчлахыг хүссэн юм. Урьд нь Өмнөд Солонгосын цөөн ерөнхийлөгч ийм хүсэлт папад тавьж байсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэн зүйл үгүй. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт 2000 онд болоход Хойд Солонгос Ромын пап II Иоанн Павелыг урьсан ч уг айлчлал ажил хэрэг болоогүй.
Ю Хын Шикийн хувьд папыг тангараг өргөснөөс хойш боломж гарах бүрт энэ хүсэлтээ уламжилжээ. Пап ч бас энэ хүсэлтийг биелүүлэх хүсэлтэй байгаа аж.
Хойд Солонгост католик шашинтнуудын цөөн тооны нийгэмлэг бий. Тэр бүү хэл Пёньян хотод хүртэл католик сүм байдаг ч Ватикантай албан ёсны дипломат харилцаагүй юм.
3,595.72





















































Нэргүй 2026-07-03 103.57.94.14
Коммунистууд Шашиныг тас хорьдог биз дээ, Умарлууд урьсан хүнээ баривчилж мэдэх дүнхүү гарууд ш дээ !!!