,УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.07.03/ хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын хаврын чуулган хаалаа
УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын ээлжит чуулган өндөрлөснийг зарлалаа. Хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдаж, ийнхүү өндөрлөж байна. Энэ удаагийн чуулганаар УИХ-ын гишүүд 43-ийг санаачилсан аж.
"Авилгатайгаа тэмцэхгүй ард түмэндээ л ачаа үүрүүлэх юм"
Герман улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат"-ны зээлийн болсон төслийн хэлэлцээр соёрхон батлах тухай хэлэлцэж байна.
Ажлын хэсэг:
-Чойбалсан-Баруун-Урт хүртэлх шугам бий. Энэ дээр саатал гарч байгаа. Зүүн бүс дээр зураг төсөл нь бэлэн ч зээл нь шийдэгдээгүй төсөл бий. Мөн өөр төлөвлөлт бий.
УИХ-ын Д.Ганбат:
-Эрчим хүч дээр зээл олдох юм. Бүр экспортлох боломжтой гэдэг ч хөдлөхгүй юм. Нэг л болж өгөхгүй байна. Үнийг нь нэмсэн ч баталгаатай эрчим хүч, дулаанаар хангахгүй байна. Нүүрс, салхи, нар нь байна. Яагаад үүнийг хийж чаддаггүй юм бэ? Зээл авах юм. Арван аймаг дулааны станцтай болчих байлаа. Одоо үүнийг яаж шийдэх вэ? Улаанбаатар хот найдвартай цахилгаан, дулааны эх үүсвэртэй байж чадах уу? Авилгатайгаа тэмцэхгүй ард түмэндээ л ачаа үүрүүлэх юм. Юу саад болоод байна вэ?
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-Ер нь бол цагийн юмыг цагт нь хийгээгүйгээс, үе үеийн сайд нарын алдаанаас болж энэ бүхэн бий болсон. Бүх асуудлыг иж бүрнээр нь шийдэж байгаа. Одоо төсөл дээр яригдаж байгаа дэд бүтцийн асуудал. Мөн үнэ тарифын асуудал.
Арван аймагт дулааны цахилгаан станц ажиллаж үргэлжилж байгаа. Гэвч Солногосын гүйцэтгэгч компанийн алдаанаас болж, зогссон. Санхүүжилтийг нь улсын төсвөөс санхүүжүүлж, шийдэх болсон.
Эрчим хүчний асуудал олон жил ужгирсан. Бодит байдал нь өвөлжилт дээр эрсдэл гарч болно.
УИХ-ын Д.Ганбат:
-Үнэ тарифаа нэмж, ард түмэнд ачаа үүрүүлэхээ боль. Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулах хэрэгтэй. МАН чадахгүй явсаар ХҮН намд ачаагаа үүрүүлчихлээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-Гадаадын зээл тусламж бус улсын төсвөөс санхүүжүүлвэл аймгуудын станцыг хурдан барьж дуусгана. Аль ч нам хамаагүй эрчим хүчний асуудлыг дааж аваад шийдэх боломжтой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Би сайд байхдаа юм хийгээгүй биш хийсэн. 2024 он хүртэл аргаллаа шүү гэдгийг хүмүүс санаж л байгаа байх. Түүнээс хойш юу ч хийсэнгүй. Ухаалаг болгох ёстой. Хиймэл оюун ухаан ашиглах ёстой. Би диспетчерийн системийг нь сайжруулж, аваар бага гардаг болсон. Хүнийг нь цөөлж, ухаалаг болговол зардал хэмнэнэ. Нар, салхи хэцүү. Нар жаргавал ачаалал нэмэгдэнэ. Батерей хуримтлуурын станцууд хэрэгтэй. Усан цахилгаан станцуудын ажлыг үргэлжлүүлмээр байна. Хийгээд явж байсан ажлуудыг хаячихсан.
"Асрах үйлчилгээний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх нь чухал"
Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Гэртээ эмнэлэг орж чадахгүй хүмүүс бий. Зовлонг нь аав, ээж ойр дотны хүмүүсээ асарсан хүмүүс л ойлгоно. Өндөр настай ээжийгээ асруулахын тулд мөнгө төлдөг хүмүүс байна. Үр хүүхдүүдээрээ асруулна гэж бодож байгаа хүмүүс байгаа байх. Гэхдээ бодит байдал дээрээ тийм боломж бий юу? Тиймээс энэ хууль хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Асрах үйлчилгээг харахад сэтгэзүй, нийгмийн хамгаалал шаардлагатай гэсэн байна. Үүнийг яаж тодорхойлох вэ? Хувилбарт асрах үйлчилгээ гэж бид нар бас ярьж байгаа. Асрахуй, сувилахуй гэж хоёр тусдаа ойлголт. Энэ заагийг яаж тодорхойлж байгаа юм бэ? Асрагч нараа яаж бэлдэх вэ?
Сургуульд явж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бий. Тэднийг дэмжих төвүүд бий. Тэр төвүүдийн зарим нь асарч, зарим нь боловсрол олгож байгаа. Үүнийг яаж ялгах вэ? Хувийн асаргааны ямар байгууллагууд Монголд байна вэ?
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Асрах үйлчилгээ бол халамжийн туслах хэсэг биш. Энэ бол эдийн засгийн үйлчилгээ. Хувийн арван газар байна. Олон газар үүд хаалгаа хаачихлаа. Төр асрах үйлчилгээг дангаараа хариуцаж байна. Асаргаанд төр 1.2 их наяд төгрөг зарцуулсан байна. Батсүмбэрт 200 гаруй ахмад асаргаанд байна. 120 хүн асарч байна. Хувийн хэвшлийг үүнд оруулах хэрэгтэй. Санхүүгийн олон судалгааг хийлгэсэн. Хувийн хэвшил энэ хуулийг хүлээж байна. Хууль эрх зүй тодорхой бус, лицензгүй байгаа учир хувийн хэвшлүүд хаагдаж байна.
Ажлын хэсэг:
-Нийт 23 байгууллага гэрээтэй ажиллаж, 1 тэрбум төгрөг зарцуулсан байсан. Мөн төрийн байгууллага бий. Энэ хуулийг төслийг одоо байгаа хуулиудтай нийцүүлэх шаардлагатай. Халамжийн сангаас санхүүжүүлэхийн тулд нэмэлт өөрчлөлт оруулна. Асрах үйлчилгээг халамжийн сангаас санхүүжүүлнэ гэдгийг тодорхой болгох ёстой.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Сэтгэл зүй, нийгмийн хамгаалал шаардлагатай хүнийг яаж тодорхойлох юм бэ?
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Ахмад настны судалгааг ихэвчлэн харсан. Жирэмсний болон төрсний дараах өөрчлөлт их байдаг. Эмэгтэйчүүд хямралд өртдөг. Эрүүл мэндийн байгууллага энэ судалгааг хийгээд дүгнэлтийг гаргадаг.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Хүн болгон өндөр үнэтэй асаргааны газар очих боломжгүй. Тиймээс энэ хүн амын бүлэгт ямар үр өгөөжтэй юм бэ?
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
-Асаргаа бол халамж хэлбэрээр явж байна. Төлбөрийн чадваргүй иргэдийг өнөөдөр улс 100 хувь дааж байгаа. Эдийн засгаа сайжруулснаар хүмүүс төлбөртэй эмчилгээг авах боломж бүрдэнэ. Асрах үйлчилгээ бол эдийн засаг. Улсын хөгжлийн энэ харуулдаг. Сайн дурын даатгалын сан байгуулагдвал иргэд өөрсдөө ирээдүйгээ бодох юм.
УИХ-ын гишүүн Х.Болормаа:
-Асрах үйлчилгээний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Ахмад настнуудыг хамгаалах
"Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2020 онд дуусчихсан"
Ажлын хэсэг:
-Төв банк банкны гаргасан бондыг худалдан авна. Эхний 5 жилдээ одоо явж байгаа хөтөлбөр хэвийн явна. МИК-тэй энэ бүхэн огтолцохгүй. Банкуудын олгосон зээлийг МИК үнэт цаасжуулж, орон сууцны корпораци нь үүнийг худалдан авна. Эрсдлийн тухайд Хөгжлийн банк бидэнд сургамж болсон. Төв банк энэ бүхнийг хянана. Банк байгуулж буй шалтгаан бол Төв банк үүнийг хянана.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Зорилтот бүлгийн иргэдийг энэ хуульд тусгаагүй байна гэнэ. Хууль батлагдсаны дараа Засгийн газар журам батална.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-Орон нутагт барилга барих компаниудыг энэ банк дэмжээсэй. Багш, эмч нар хөдөө, орон нутагт дутагдаж байна.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Гишүүнтэй санал нэг байна. Түрүүн хэлсэнчлэн хууль батлагдсаны дараа Засгийн газар журам батална. Аймаг, орон нутаг руу ажиллах боломжийг олгох тал дээр анхаарна.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Барилгын тухай хууль яригдаж байгаа гэсэн. Их л уялдаатай хуулиуд байна. Улаанбаатар хотын 60 гаруй хувь нь гэр хороололд бий. Газрыг үнэ цэнтэй байлгах хэрэгтэй. Заавал орон сууцанд гэлтгүй хашаа, байшиндаа амьдрах боломжийг олгох хэрэгтэй. Амины орон сууцыг зээлийн бүтээгдэхүүнтэй уях хэрэгтэй. Монголбанкны хариулт өнгөцхөн байна.
Сэлбэ дэд төвийг би дэмжээгүй. Хэт нягтрашилтай барилгуудыг барьж байна. Бид бурууг нь мэдсээр байж хийсэн. Тийшээ нүүрс зөөнө. Эргээд эрүүл мэнд, орчинд хорт нөлөөтэй. Ийм байвал тулгамдсан асуудлаа бид шийдэж чадахгүй.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Хот байгуулалтын тухай хуулийг шинэчлэхээр яригдаж байгаа. Намрын чуулганаар орон сууц болон барилга, хот байгуулалтын хууль цогцоороо орно. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө дуусчихсан. Түүнээс хойш ерөнхий төлөвлөгөөгүй явна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг батлуулна. Орон сууцжуулалтын хууль дээр санхүүжилтийн асуудлыг л тусгасан. Барилгын асуудлыг тусгаагүй. Тиймээс иргэд, банк, аж ахуй нэгжүүд алийг нь ногоон гэж үзээд зээл олгох нь тодорхойгүй байгаа. Тэгэхээр энэ хуулиуд дэмжигдвэл цаашдын хуулиудтай уялдаж, ажиллана. Улаанбаатар хотын хаана өндөр барилга, хаана нам барилга байх ёстойг ерөнхий төлөвлөгөө зохицуулах ёстой юм.
Чуулган: 40 гаруй мянган иргэн 4 жил ипотекийн зээл хүлээж байна
Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
-Хөгжлийн бэрхшээлтэй өөрийн эзэмшлийн газар дээр байшин барихын тулд зээл авах гэж үздэг. Түүн дээр нь дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх боломжтой юу?
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-2026, 2027, 2028 онуудад нийслэлийн хэмжээнд есөн байршилд 24 мянга орчим төрийн оролцоотой орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хоёр мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байр орон сууцанд хамрагдах боломжтой. Хөлслөөд өмчлөх, газраар солих гэх мэт боломжтой.
Ажлын хэсэг:
-Орон сууцжуулалтын бодлого нь ямар байхыг Засгийн газар батална. Хэрэв бодлого нь гарвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлвэл зээлүүд бодлогын хүрээнд байна.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Бодлогын хувьд уялдсан хуулиуд мөн үү? Ахмад, залуучуудын асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Залуучууд орлогодоо таарсан байранд орох хүсэлтэй. Ахмадын байрын төслүүд үр дүнтэй байсан уу? Орон нутагт хувийн хэвшлийг энэ банк маань яаж дэмжих вэ? 21 аймагт салбар байгуулагдах уу? НОСК, ТОСК-тэй яаж уялдах вэ? Зээлийн нөхцөл нь ямар байх вэ? Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл үүнд яаж уялдах вэ?
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Өнгөрсөн цаг хугацаанд ахмад, залуучууд руу чиглэсэн орон сууцны ажлууд үнэндээ зогссон. Тиймээс энэ хуулиуд бие биенээ дэмжих болно. Хоорондоо уялдаатай хоёр хууль болсон гэж үзэж байгаа. Өмнө нь бид нийлүүлэлтийг нь бус эрэлтийг нь л харж байсан. Хуулиуд батлагдвал ахмадад бид нийгмийн орон сууцнуудыг олгоно. Залуучуудад бол хөлсний орон сууц. Түүндээ түрээслэж амьдарч байгаад дараагийн байр, байшиндаа орох боломжийг нь олгоно. Монголд залуучууд их байгаа ч ипотекийн зээлийн дундаж нас нь 37 гэж байгаа. Залуучууд энэ зээлд хамрагдаж чадахгүй байна. Ийм асуудлуудыг зохицуулсан.
ТОСК, НОСК хоёрын тухайд уялдаа, холбоогүй 5-6 газар байна. 300 гаруй ажилтантай. Энэ давхардлыг арилгах, татан буулгах зохицуулалтууд хуульд бий.
Ажлын хэсэг:
-Орон сууцны төрөлжсөн банк нь зөвхөн арилжааны банкуудтай харилцана. Иргэдтэй харилцахгүй. Орон нутаг болон бусад газарт салбар байгуулахгүй. 10 орчим хүнтэй л банк байна. Эх үүсвэр босгоод арилжааны банкуудад олгоно.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Арилжааны банк гээд дунд нугалаа үүсэх вий дээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Энэ хуулийг би дэмжиж байгаа. Ипотекийн зээл үнэхээр олдохгүй байгаа. Жилд 19 мянган хүсэлт ирдэг ч 50 хувь нь биелдэг. 47 мянган хүсэлт ирчихсэн байна гэнэ. Энэ байгуулагдах банкны засаглал нь зөв байгаасай. Одоо ипотекийн зээл авчихсан хүмүүсийн зээл энэ банк руу шилжих үү? Орон нутгийг анхаармаар байна. Хотод илүү зээл олгоод байвал хот руу л нүүнэ шүү дээ. Нийлүүлэлт хангалтгүй байгаа учир үнэ өсөөд байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
Мөн ногоон зээлийг яаж энэ банктай уялдуулах вэ?
Ажлын хэсэг:
-Засгийн газар Засаглалын тухайд 34 хүртэлх хувийг эзэмшиж, үлдсэн 66 хувийг нь бусад тал нь эзэмшинэ. Ипотекийн 27-28 орчим хувь нь орон нутагт олгогдож байна. Хууль батлагдвал эх үүсвэрийн хэмжээ 2.2 дахин нэмэгдэх тооцоо бий.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Орон сууцны үнэ өсөхөд ипотек нөлөөлж байна уу гэж асууя. Ногоон зээл яах вэ?
Ажлын хэсэг:
-Одоо байгаа зээл хэвийн явна. Эрэлт, нийлүүлэлттэй холбоотой л зээл олгож байгаа. Орон нутагт барилга их баривал зээл их л олгогдоно. Ногоон зээлийн хэмжээг 10 хувь хүргэх зорилготой байгаа.
2013 оноос ипотекийн зээл хэрэгжсэнээр орон сууцны үнэ тогтмол өсөж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Төр зохицуулагч л байх ёстой юм. Түүнийг л дагах гээд 36 жил бүдэрч байна. Энэ хуулийг харахад төр зохицуулагч биш оролцогч болох гээд байна. ТОСК, НОСК гээд байгууллага, банк дутаагүй. Нэг гараараа чөлөөлье гээд байгаа боловч нөгөө гараараа супер банк байгуулах гэж байна. Урт хугацааны санхүүжилт байгаа юм уу? Доголдол нь юу юм бэ? Яагаад банк байгуулах гэж байгаа юм бэ?
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Энэ бол чухал хуулиуд. 1 сая өрхийн 30 хувь нь л инженерийн шугам сүлжээтэй амьдарч байна. Үлдсэн 70 хувьд нь энэ асуудал хамаатай. Дэлхийн бүх улсууд энэ схемээрээ орон сууцны асуудлаа шийдсэн. Бид үүний араас л явж байна. Ганцхан үгээр хариулахад энэ банк урт хугацааны эх үүсвэрийг бүрдүүлж, төр засгийн оролцоог хангана. Таны хэлсэн олон корпорациудыг татан буулгана.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Төрийн оролцоо байвал зээл дээр улс төрийн нөлөө үүснэ. Одоо романтик төсөөлж магадгүй. Зах зээлийг хөгжүүлэх бодлого энэ биш.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан:
-Олон улсын байгууллагуудын зөвлөгөөг дагасан. Бизнесийн зарчимд нь нийцүүлж байгаа. Улс төрийн асуудал ярих нь зөв. Ахмад, залуучуудаа орон сууцаар хангах нь төрийн гол зорилго.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-40 гаруй мянган иргэн 4 жил ипотекийн зээл хүлээж байна. Үүнийг шийдэх гэж энэ хуулийг оруулж ирж байна. Монголбанкны оролцоог тодорхой болгомоор байна.
3,595.72






















































Зочин 2026-07-03 202.126.89.118
Гадаадад мах гаргаад байвал монголчууд өлбөрч үхнэ гэдгийг үхсэнийхээ дараа хүүрүүд нь ойлгох байхдаа.
Зочин 2026-07-03 202.126.89.133
Даваасүрэн чинь 10 % аа нэхсээр байгаад 5- р ЦС-ийг бариулж чадаагүй гэж нэг юман дээр уншсан юм бна үнэн юм болов уу?
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-07-03 103.212.118.240
ТАМХИНЫ ХУУЛИА БАТЛАХГҮЙ, ТАМХИНЫ ХУДАЛДААЧДЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙГАА НЬ БЯМБАЦОГТЫН АЛДАА.ХҮҮХДҮҮД ХЭД ХЭДЭЭРЭЭ НИЙЛЭЭД НУУЖ ТАТААД БАЙГАА ЮМ. ТЭД ХҮНИЙ НҮҮР ХАРАХГҮЙ ЦААШАА ХАРЧИХААД ТАТДАГ ЮМ. БУРУУ ЮМ ХИЙЖ БАЙНА ГЭДГЭЭ МЭДЭЭД БАЙГАА БОЛОЛТОЙ БАЙДАГ. ТАМХИНЫ ХУДАЛДААЧИД Ч ГЭСЭН ЭНЭЭ АЖЛАА БУЯНЫГ БОДООД БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХОХИРООЖ МӨНГӨ ОЛЖ АМЬДРАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ.ХОЙТ НАС ГЭЖ БАЙДАГ БОЛ ДИВААЖИНД БИШ, ТАМД ТӨРНӨ БАЙЛГҮЙ ДЭЭ
Улс 2026-07-03 202.126.89.187
Коммунизмаса гүйцэт салаагүй, Ардчилал нь бүрэлдэж амжаагүй Монгол улсын Ардууд ба Төр нь эцэс төгсгөлгүй найрлаж наадахаар явлааа….Монголчууд Жилийн туршид АЖИЛ ХЙИСЭН Ч БИШ ХИЙГЭЭГҮЙ Ч БИШ ҮЛГЭН САЛГАН АЖ ТӨРДӨГ. Хувийн Хэвшлүүд нь хөгжөөгүй.
Зочин 2026-07-03 66.181.180.230
Энэ улсад чинь болж бүтэж байгаа юм байна уу? Чойжилсүрэн хэдэн жил сайд хийлээ юу хийсэн юм бол.
Нэргүй 2026-07-03 66.181.187.86
Үнээн үнэн. Эрчим хүчний салбарынхан тэр ажил хаялт зохион байгуулж байгаа ҮЭвлэл гээч нь ч гэсэн өөрийн систем дэх Авилгийн асуудалдаа дүгнэлттөгөх цаг нь болсон. Өөрсдийнхөө дотоод асуудлаа одоо зоригтой цэвэрлэх болсон. Цалин нэмлээ л гэх тэр нь явж явж ардуудын нуруун дээр л ирдэг- ямар тэрийг аль нэг сайд халааснаасаа гаргах биш
Нэргүй 2026-07-03 103.57.93.151
энэ удаагийн шившиг уих нээгдэхгүй хаагдвал монгол баярлана даа
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН АЛГА ТАШИЛТ, ДАРГЫНХ НВ ЦОГТОЙ ҮГ, МАХНЫ ҮНИЙН ӨНӨӨДРИЙН БАЙДЛЫГ ХАРТЦУУЛАХАД НЭГ ИЙМЭРХҮҮ 2026-07-03 103.212.118.240
уих хаврын чуулганаа баяр ёслол төгөлдөр, алга ташилтаар үдлээ. Өнөөдөр Бөмбөгөр захад үхрийн ястай мах кг нь 33000, хонины ястай мах 27000 төгрөг байна. Уул нь өдийд мал ногоонд цадаад тэвээрэг нэлээн авчихсан мах элбэгжиж эхэлсэн үе байдагсан. НИЙЛҮҮЛЭЛТ ТААРУУГААС ҮНЭ ОЛИГТОЙ БУУХГҮЙ БАЙНА УУ.
УИХ-ЫН ТГ-ЫН АНХНЫ АЖИЛТАН 2026-07-03 103.212.118.240
Монгол Улсад анхны байнгын ажиллагаатай парламент ажиллаж эхэлснээс эхэлж аливаа хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг маш харицлагатай хийдэг байсан. Гишүүдэд эцсийн найруулгыг цаасаар өгч, эцсийн найруулгыг уншаад баталсан төслийн хувилбараас үг үсэг, цэг, таслалын зөрүү гарвал дор нь залруулахаас гадна хариуцлага яригдах явдал ч байдаг байв.Одоо эцсийн найруулгын талаар гишүүд ганц ч санал гаргахгүй юм. МУНДАГ РЕДАКЦИ ХИЙГЭЭД БАЙНА УУ, ЭСВЭЛ ГИШҮҮД ЭЦСИЙН НАЙРУУЛГАА УНШИХГҮЙ БАЙНА УУ.
Нэргүй 2026-07-03 192.82.65.73
2030 он хүртэл eр.төлөвлөгөө бдаг захирамж гаргаад 2030 хүртэлхи төлөвлөгөө гээд яриад бсан санагдах юм энэ олон тоск носк гэдгээ болимоор юмаа төр хувийн хэвшлийн ажлууд давхцаад. зэрэг зэрэг орон сууц бариад байх юм цэглэж үзээч