"Засгийн газар үнэхээр хангалтгүй ажиллаж байна"

"Засгийн газар үнэхээр хангалтгүй ажиллаж байна"

"Засгийн газар үнэхээр хангалтгүй ажиллаж байна"

УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Ардчилсан намын бүлгээс УИХ-ын хаврын чуулганыг акцаар эхлүүлж байсан бол одоо чуулган хаах гэж байна. Энэ удаагийн чуулганаар парламентын гишүүд хэр сайн ажиллаж, ард түмний амьдралд хэрэгтэй хууль баталсан гэж харж байна. Таны хувьд ямар ямар хуулийн төсөл санаачилж, бусад гишүүдтэйгээ хамтран ажиллав?

-УИХ-ын хаврын чуулган 2026 оны долдугаар сарын 3-нд хаана. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцэж амжих юм шиг байна. Ажлын хэсэг болон байнгын хороод өдөр шөнөгүй л хуралдаж байна. Хэлэлцэх ёстой хуулийн төслүүдээ шахаад дуусгах юм шиг байна. Ер нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Төрийн нууцын тухай хууль,  ХХОАТ-ын тухай хууль гэх мэт нийгэмд хэрэгцээтэй байгаа хуулийн төслүүдийг санаачилж, эцсийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ерөнхийд нь хаврын чуулганы дүгнэвэл, Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцэх хуулийн төсөл маш олноор орж ирлээ. Нэг талаасаа Засгийн газар одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид тохируулж ажиллахгүйгээр өөрсдийн ажилдаа тохируулж, хуулийг өөрчлөх байдлаар ажиллаж байна.

Хаврын чуулганы хугацаанд нэлээд томилгоог хийсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Ер нь Засгийн газар солигдох болгонд бүтэц нь ойр ойрхон шинэчлэгдэж, нүүдэл суудал болцгоодог.

Миний хувьд "амьгүй" нэг удаагийн хууль санаачлан, батлуулахгүй байх үүднээс сайтар судалгаа хийж байна. Бусад гишүүдтэйгээ хамтран өргөн барьсан хууль гэвэл Нийгмийн даатгал, ХХОАТ-ын тухай хууль байна. Бие даан санаачилсан хууль бол Сонгуулийн тухай хуулийн төсөл, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл. Би өнгөрсөн найман сарын хугацаанд таван их дээд сургууль дээр хэлэлцүүлэг хийж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон цагийн хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудтай тусгайлан уулзалт хийлээ. Тэгэхгүй бол Монголд сайхан нэртэй "амьгүй" хууль маш олон байна. Жишээлбэл, Залуучууд хөгжлийн хууль гэж мэдэх үү. Энэ хууль батлагдаж, өнөөдрийн байдлаар найм орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулжээ. Энэ мөнгөөр бодитой ямар ажил хийсэн бэ. Засгийн газраас Залуучууд хөгжлийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүсэхэд нийтдээ 2018-2026 оны хооронд 7.8 тэрбум төгрөгийг хуулийн хүрээнд зарцуулсан байна. Хэлтэс, ажлын алба гээд бүтцийн орон тоотой. Тэрэнд нь эрх баригч намын залуусын байгууллагууд ажилладаг. Хайран мөнгө биз дээ. Тийм учраас өөрийн санаачилсан хуулийн төслийн судалгааг сайтар хийж, Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барих тов дарааллаа өгсөн бол Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслөө ирэх намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна.

-Удахгүй Засгийн газрын 100 хоног болно. Энэ хугацаанд Засгийн газар хэр ажилласан гэж та дүгнэж байна вэ?

-Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны 100 хоног 2026 оны долдугаар сарын 7-ны өдөр тохионо. Нөгөө талаас харвал, Ардчилсан нам Засгийн газар ажиллаж байгаад МАН Засгийн газраа байгуулаагүй. Одоогийн Ерөнхий сайд өмнөх Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн шадар сайд байсан бол одоогийн ЗГХЭГ-ын дарга нь ХЗДХ-ийн сайд байсан. Бас ХХААХҮ-ийн сайд нь Тэргүүн шадар сайдаар томилогдсон. Одоогийн Засгийн газрын сайд нарын ихэнх нь өмнө нь сайдаар ажиллаж байсан хүмүүс. Засгийн газрын хэмжээнд авч үзэхээр, 2024 оны долдугаар сарын 2-ноос МАН гурав дахь удаагаа үнэмлэхүй олонх болж, Засгийн газраа байгуулсан цаг үеэс хойш үнэхээр хангалтгүй ажиллаж байна. Өнөөдөр "Баянзүрх" зах дээр үхрийн мах 41 мянган төгрөг, "Их наяд" худалдааны төвд үхрийн ястай мах 37 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнийн огцом өсөлт иргэдийн халааснаас шууд "хулгай" хийж, өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өсөөд байна.

Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Ард иргэдээ нөөцийн маханд дугаарлуулж, жилдээ ганц болдог баяр наадмынхаа тасалбарыг ч зөв зохион байгуулж чадахгүй байна.

Яагаад цагаан сарын дараагаас баяр наадмынхаа тасалбарыг ил тод нээлттэйгээр зарж болдоггүй юм бэ. Тасалбар зарах хугацааг нь тулгаж байгаад л хэдхэн секундэд зараад дуусчихдаг байж болохгүй. Энэ мэт асуудлыг харахаар Засгийн газрын тухай сайн үг унагах хэцүү байна. Бензин шатахуу, тог цахилгаан, махны үнийн өсөлт дунджаас доош орлоготой өрхөд маш хүндээр тусч байгаа. Гэтэл сайд, дарга нар нь дунджаас доош орлого гэдэг зүйлийг мартаж, зардлуудыг нь төрөөс даадаг учраас энэ бүхнийг огт ойлгохгүй байна. Хотынхоо захаар явж, иргэдтэйгээ уулзаад үз. Төрийн ордны гадна ахмад настнууд олон сар жагсаал хийж, Засгийн газрын сайд, дарга нараас нэг нь гарч ирэхийг хүсч, хүлээж байна. Гэтэл эрх баригчид ингэтлээ амьдралаас тасарчээ.

-Нөгөө талдаа сөрөг хүчин болох Ардчилсан нам хэр шахалт үзүүлж, хяналт тавьж ажиллав. Олон нийтийн зүгээс Ардчилсан намын бүлгийн гишүүд дотор МАН-ын "БЭТ" олон болсон гэх шүүмжлэлийг хэлдэг шүү дээ. Засгийн газарт хариуцлага тооцох О.Цогтгэрэл даргын албан бланк дээр хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ?

-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 42 гишүүн нэг хэвэнд цутгасан юм шиг байх боломжгүй. Эрх баригч намын дараа орох том бүлэг. Мэдээж бүлэг дотроо өөр өөрийн үзэл бодол, байр суурьтай байна. Тэр утгаараа Ардчилсан намын бүлэг хангалттай сайн ажилласан гэж хэлнэ.

Бүлгээс өргөн барьсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газарт улс төрийн шахалт үзүүлж, акц зохион байгуулж чадсан.

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар хариуцлага тооцох албан бланк дээр АН-ын бүлгийн 41 гишүүн гарын үсгээ зурсан гэсэн. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан маань гадаадад эмчилгээ хийлгэж байгаа учраас хараахан гарын үсгээ зурж амжаагүй байна. Бүлгийн бусад гишүүд гарын үсгээ зурсан.

-Та сүүлд УИХ-ын чуулган дээр төрийн өмчит компанийн өр төлбөрийн асуудлыг хөндсөн. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудад зөвхөн намын томилгоог хийж, дарга нарынх нь цалин хангамж хэрээс хэтэрсэн гэдгийг хэлж байсан. Олон жил ярьсан энэ асуудлыг одоогийн УИХ-аар хэлэлцэж байгаа Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг баталснаар цэг тавьж чадах уу?

-Миний бие 2016-2026 оны хооронд өргөн баригдсан улсын төсөв дээр дүгнэлт хийсэн. Бид зөвхөн улсын төсөв тойрч ярьдаг. Гэтэл улсын төсвийн бус орон нутгийн өмчит 450 орчим компани байна. Төрийн өмчийн 102 компани бий. Нийтдээ 144 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр 67.596 хүн ажиллаж байна. Ингээд 220 мянган төрийн албан хаагч дээр 67 мянгыг нэмэхээр ойролцоогоор 300 мянган хүн төрөөс хамааралтай ажиллаж байна. Гэтэл төрийн бус компаниудын алдагдал нь тоймгүй их. Орон нутгийн өмчит компаниудын асуудлыг ярих ёстой. Өвөрхангай аймаг гэхэд төрийн өмчит маш олон буюу 20 орчим компанитай. Нэг аймаг хамгийн багадаа 10-аад орон нутгийн компанитай байх жишээтэй. Энэ асуудлыг хэн ч ярихгүй байна. Эдгээр компаниудын цалингийн зардал маш өндөр. Нэг ажилтных нь дундаж цалин 2-10 сая төгрөг байна. Нөгөө талдаа тухайн компаниуд үр ашигтай ажиллаж байна уу. Төрийн мөнгө учраас  хэн ч энэ асуудлыг тоодоггүй. Өнгөрсөн 2025-2026 оны улсын төсөв рүү шилжиж орж ирсэн 139 төсөл төсөвт өртгөө 780 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Бараг нэг их наяд шахуу төгрөг. Ингэж данхайж болохгүй. Тиймээс цаашдаа энэ асуудалд анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа гишүүний албан бланк дээр орон нутгийн төсөв болон улсын төсөв нэмэгддэг байдлыг нэн тэргүүнд хязгаарласан тогтоолын төсөл баталсан. Бид энэ бүхнийг засч, залруулах ёстой.

Энэ асуудал ганц нэг хууль батлаад шийдэгдэхгүй. Би энэ асуудлаар Төрийн өмчит бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй хэд хэдэн удаа уулзаж ярилцсан. Үнэндээ ТӨБЗГ шүдгүй арслан болсон юм билээ. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт үйлдвэр" гэх мэт өнгөтэй өөдтэй компаниудын хувьцааг хэрэгжүүлэх эрх мэдэл нь ЗГХЭГ-т байдаг. Үүнээс гадна 21 аймгийн эрчим хүчний компаниуд нь салбарын сайдын эрх мэдэлд байдаг. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр таван компани байна. Ашиг олж болох бүх компани нь ТӨБЗГ-т харьяалагддаггүй, ямар ч эрх мэдэлгүй. Сайд нар нь эрх мэдлээ булаацалдаж, төсвөө захиран зарцуулах эрхээ авахын тулд төрийн өмчит компаниудыг нэг нэгээр нь сугалж авсан. Жишээлбэл, Эрчим хүчний яам салбарын бодлогоо тодорхойлж ажиллах ёстой болохоос 21 компаниар яах юм бэ. Бас ЗГХЭГ-ын харьяанд 31 төрийн өмчит компани байх огт шаардлагагүй. Тэр компаниудаа ТӨБЗГ-т нь өгөх хэрэгтэй.

-Та өмнө нь Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байсан. Энэ удаа салбарын ажилчид нь ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдээд байна. Одоогийн Б.Найдлаа сайд хэр сайн ажиллаж байна вэ?

-Сүүлд 2024 оны долдугаар сарын 2-нд шинэ парламент байгуулагдсанаас хойш ХҮН намын гишүүн боловсролын салбарт сайдаар ажилласан. Тухайн үед боловсролын салбарынхан ажил хаясан. Харин энэ удаа ХҮН намаас Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байна. Бас л салбарын ажилчид нь ажил хаялт зарлалаа. Хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр нь буруу байна гэсэн үг. Нэг талдаа эрчим хүчний салбар нэг компанийн хувийн өмч биш. Нэг салбарыг намд өмчлүүлж өгөх нь буруу. Тийм учраас ажилчид нь ажлаа хаяж байна. Хоёрт, тогтолцоо нь шударга бус байна. Жишээлбэл, Диспичерийн үндэсний төвийн захирал нь 25.7 сая төгрөгийн цалин авч байхад галын шугам дээр ажиллаж байгаа ажилчид нь 2-5 сая төгрөгийн цалин авч байна. Энд шударга бус байдал үүсэх нь тодорхой биз дээ. Удирдлагууд нь ажилчидтайгаа уулзаж, ажиллахгүй байна. Ажилчид нь шударга бус байдлыг эсэргүүцээд ажил хаялт зарлаж байна шүү дээ.

-Тэгвэл ХҮН нам болон МАН-ын сайд нар сайн ажиллаж чадахгүй байгаа юм бол АН-аас сайд ажиллах шаардлагатай юу? 

-Манай нам бол Засгийн газартай хамтрахгүй. Энийг намын дарга, гишүүд ч хэлж байгаа. Тэгэхээр сайдаар ажиллахгүй. Ардчилсан нам 12 бодлогын зөвлөлөө байгуулж, 2028 онд эрүүл мэнд, эрчим хүч, боловсрол зэрэг салбаруудад ажиллах бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Бид ирэх 2028 онд бэлэн "гарын авлага"-тай болсон байна.

-Залуу гишүүний хувьд ирэх сонгуулиадад Ардчилсан нам ялалт байгуулна гэдэг итгэл найдвар хэр байна вэ?

-Манай намаас сүүлд баталсан УДШ-д бүртгүүлсэн дүрэм дээр сонгуульд оролцох сонирхлоо урьдчилан илэрхийлэх заалтыг тусгасан. Сонгуулийн стратегийн хороог байгуулж, хурлаа хийсэн. Намаас сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүсээ бүртгэх нь буруу зүйл биш. Эртнээс нэр дэвших сонирхолтой хүмүүсээ олон нийтэд танилцуулах нь зөв.

Намын залуу гишүүдэд итгэл найдвартай байж, ард түмнийхээ төлөө гаргасан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ шүү дээ. Миний хувьд итгэл найдвар хэдэн мянган хувь байна.

-Хаврын чуулган хаахаас өмнө Сонгуулийн тухай хуулийн төслөө өргөн барьж амжих уу. Уг хуулийн онцлох заалтуудаас танилцуулбал?

-Сонгуулийн тухай хуулийн төсөлд мөнгөний хамаарлыг байхгүй болгоно. Одооогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа 200 сонгогч тутамд нэг ухуулагч байна гэж заасан байдаг. Жишээлбэл, нийслэлийн Баянзүрх дүүрэг таван мандаттай. Нийтдээ 275 мянган сонгогчтой. Гэтэл нэг нэр дэвшигч дунджаар 688 ухуулагч ажиллуулах боломжтой. Тэгээд 53 хүн нэр дэвшихээр 57 мянган ухуулагч ажиллуулах боломжтой. Хэн мөнгөтэй нэр дэвшигч нь хамгийн олон ухуулагч ажиллуулна. Тэгэхээр 200 сонгогч тутамд нэг ухуулагч гэдэг заалтыг хүчингүй болгоё. Анх 1992 оны Үндсэн хуульд ухуулагч гэж тусгаснаас огт нэр томъёог нь огт өөрчлөөгүй. Одоо үед сурталчилгааны ажилтан гэж нэрлэх нь зөв. Хоёрт, төр нь өөрөө иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Тодруулбал, орон нутгийн сонгууль зохион байгуулахдаа иргэдийг оройн 20.00 цаг хүртэл саналаа өг гэсэн мөртлөө УИХ-ын сонгуульд оройн 22.00 цаг хүртэл саналаа өгч болно гэж заасан. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулиар орон нутаг болон УИХ-ын сонгууль нэг форматаар зохион байгуулна.

Гуравт нь, сонгууль зохион байгуулах өдрийг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн Лхагва гариг гэж тусгаж байгаа юм.

Мөн хандивын асуудлыг ил тод болгож, илүү гарсан хандиваа буцаадаг болно. Жишээлбэл, 2024 оны УИХ-ын сонгуулиар гэхэд нам, эвслээс зарцуулсан нийт мөнгөн дүн 93.6 тэрбум төгрөг байна. Гэтэл нийтдээ улсын хэмжээнд сонгууль зохион байгуулах зардалтай холбоотой 106.4 тэрбум төгрөгийг зөвхөн нам, эвслийн нэр дэвшигчдээс зарцуулсан байна. Цаана нь хандиваа тайлагнаагүй хэдэн төгрөг байгааг мэдэхгүй. Өнгөрсөн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн 44 хувь нь тайлангаа өгсөн байдаг. Зөвхөн эрх баригч нам гэхэд 52.383 ухуулагч ажиллуулсан бол Үндэсний эвсэл 7800, ИЗНН 2794, Бүгд найрамдах нам 103 ухуулагч ажиллуулсан байна. Ийм байхад ижил гараатай сонгуулийг зохион байгуулах вэ. Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр Засгийн газраас санал авахаар өгсөн байгаа. УИХ-ын дарга энэ долоо хоногт тов өгвөл хуулийн төслөө өргөн барихаар төлөвлөж байна.

Гэрэл зургийг Б.Батцагаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-07-02 103.145.234.36

УИХ-д сонгогдсон АН-ын гишүүдийн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй нэгч зүйл хийгээгүй харин гацаах, зогсоох, хорлох ажил олон хийснийг чинь монголчууд мэдэхгүй байна гэж бодоо юу? Дүр эсгэгч улсаа хорлогч АН-ынхан Ер нь ийм төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу? АН ажиллаж байсан бол юу нь хөгжил өдийд цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй харин хэдэн удирдлагууд нь хагартлаа баяжсан байгаа. Ийм л нам…

Avatar

Нэргүй 2026-07-02 66.181.185.119

Зүтгэж байгаа шүү энэ Засгийн газар. АНархиуд засагт гарвал сэхэхгүй болтол нь дээрмддэг бол сөрөг болвол өөлж гүжирдэж унагаж Засгаар тоглодог хуучтай. Үгүйсгэл-хуйвалдаанаар амь зогоож цаг элээх ажгуу

Avatar

үнэн 2026-07-02 203.91.119.18

Энэ бол маш муу Засгийн газар юмдаа, Зандангийн засаг арай гайгүй, Оюукын засаг бүр сайн байсан, огцруулах тусам улам муудаад нэмэр алгаа.

Avatar

зочин 2026-07-02 66.181.184.121

Ардчилагч гэх анархистүүдэд мэдээж ман-ын ямар ч засгийн газар таалагдахгүй, Хийх гэж буй ажлыг нь нураана, Хийсэн ажлыг нь харлуулна, Гүтгэж гүжирдэж, луйврын аргаар засгийн эрхэнд гарахыг л оролдоно,

Avatar

Баабар 2026-07-02 66.181.165.234

Дараа сонгогдчих санаатай цор цор гээл байгаа тэжээвэр

Avatar

сонгогч 2026-07-02 103.212.119.158

үнэн бүх цаг үшеийн хамгийн муу ЕС болвсрол ч алга ТҮЦ шиг л байна

Avatar

Нэргүй 2026-07-02 66.181.165.234

Англи хэл нь ерийн одоо цаг

Avatar

Нэргүй 2026-07-02 66.181.183.10

ШИНЭ ЕРОНХИЙ САЙД МААНЬ ООРИЙГОО Л ХООСОН РЕКЛАМДААД УНДСЭН АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГУЙ ЗАСГИЙН ГАЗРЫНХАА ХАНГАЛТГУЙ АЖИЛЛАЖ БАЙГАА Ч СОЛЬЖ ЧАДАХГУЙ АЖЛАА УРСГАЛААР НЬ ЯВУУЛЖ БАЙНА ДАА МАШ ИХ ЦАГ АЛДАЖ НААДМЫГ Л УРТ УДААН АМРАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА УУСЭЖ БОЛШГУЙ ЭРСДЭЛТЭЙ ОЛОН АСУУДЛЫГ ОГТ ХОНДОХГУЙ ТОЙРООД ГУЙГЭЭД БАЙЖ БОЛОХГУЙ ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-07-02 66.181.166.134

хуцаарай, женкогийн шээс

Avatar

Нэргүй 2026-07-02 66.181.187.86

Ер нь хангалттай ажиллаж байсан засаг байна уу ???. Ялангуяа тэр Оюунэрдннийн засаг Цоохор дээлтийн заавраар Монголыг үнэн дампууруулсан. Тэр тухай яриач

Avatar

Зочин 2026-07-02 103.168.34.2

Засгийн газар муу ажиллаж байгааг УИХ-ын гишүүд нь хараад үглээд суухаас өөр юу ч хийж чадахгүй байгаа нь манай улс төрийн тогтолцоо буруу байгааг нотлож байгаа хэрэг шүү дээ. Уг нь ажил хийж чадах, хийдэг хүнийг гаргах ёстой байтал ажил хийдэггүй, хийж чадахгүй хүмүүсийг зориуд сэлгэж тавиад байдаг ийм тогтолцоог парламентын ардчиллаа хамгаална гэж донгосцгоох нь монгол улсын эсрэг ажиллаж байгаагаас өөрцгүй гэмт хэрэг шүү.

Avatar

halzan halh 2026-07-02 103.229.121.38

uvgudiin goomoo hairiig n hudulgusun hugensuh geh suhbaatriin iom uuu hentiin iom uu buryad hujaa 2iin e****z gichiind ta hed hair shaagaa biz da odoo ta hediin l toli shig amitan mongoo jalgiig ta hediin ger shig zasaj bna

Avatar

Irgen 2026-07-02 202.9.41.77

Chamd er ni xvn shvvmglexeec chadax ajil bna uu

Avatar

Cok 2026-07-02 66.181.182.159

АН ба бусад нь МАН гаасаа бүр 7 дор гэхлээр нар үзэхгүйнэ дэ мунхаг улс

Avatar

Нэргүй 2026-07-02 43.242.242.59

Засгийн газар муу ажиллах нь сөрөг хүчний хувьд нэр хүндээ өсгөж авах, иргэдийн тархийг угаах сайхан боломж юм. Ямар ч байсан АН-ынхан буюу Лодойсамбуу, Баярмаа, Тэмүүжин тэргүүтэй УИХ-ын гишүүд засгийн газрыг огцруулах акц зохион байгуулах нь цаг хугацааны асуудал гэж бодном. Юу үнэн энэ үнэн юм. Гэхдээ наадам өнгөрөөгөөд, амралтаа дуусгаад, 9 сарын үед л огцор огцор гээд л жагсаад иргэд нь ч хөөрцөглөөд эхлэнэ. энэ хүмүүс засаг төрийг ажлыг нь хийлгэж тогтвортой байлгахгүй юмдаа

Avatar

Нэргүй 2026-07-02 202.131.225.197

tegne shde niit ajillah huchnii 10% hurehgu huvi n ajlaa hiij chaddag meddeg, 70% n yu ch medku zgr l word deer ym shivej chaddag. uldsen 20% n word oo neej medku darga nar

Avatar

Нэргүй 2026-07-02 103.11.193.222

Бид үнэхээр энэ мэт өлөн новшнуудыг дээрээ залчихаар арга ч үгүй байлгүй дээ

Avatar

Ajillah 2026-07-02 202.9.46.61

хэн ажил хийж байгаа юм. бүгд хулгайгаар амьдарч амьсгалж байна

Avatar

Нэргүй 2026-07-02 202.131.225.53

жил хийж үзээгүй шүүмжлэгч нэг бна

Avatar

Нэргүй 2026-07-02 202.126.89.187

Монголчууд Коммуниүм ч биш Ардчилал бзрич биш Засаг байгуулчихаад Бүх Хууль Стандартыг Зөрчиж, Худлаа ярьж , Хулгай хийж, Нийтээрээ Олигтой Хөдөлмөрлөхгүй бхад яаж Улс шиг Улс болоховдэээ…..
Монголд Хөгжиж бга юмс нь Элдэв Найр Баяр Наадам Наадам, Амралт, Зугаалга, Одон медаль, Үр Дүнгүй Хурал Семинарууд л бна. Чадваргүй Ажлын фронттой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж