АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коммунизмыг Дэлхийн I, II дайн, Сувдан эргийн халдлага, 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойших тус улсад нь тулгарч буй хамгийн том аюул заналхийлэл хэмээн мэдэгджээ. Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Нью-Йорк хотын захирагчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, ялалт байгуулсан Зохран Мамданиг социализмын “нүүр царай” болж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм. Эл үеэр тэрбээр “Энэ бол социализм биш, харин коммунизм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Үүний дараа Трамп “ Энэ бол манай улс байгуулагдсанаас хойших хамгийн том аюул заналхийлэл гэж би бодож байна. Үүнд Дэлхийн I, II дайн, есдүгээр сарын 11-ний халдлага, Сувдан эргийн довтолгоо бүгд орно. Гэсэн хэдий ч энэ бүгдээс ч илүү том аюул гэж би үзэж байна. Хүмүүс намайг ингэж хэлэхэд шоолж магадгүй. Харин ухаалаг хүмүүс ‘Түүний зөв ч байж магадгүй’ гэж хэлэх болно. Энэ бол үндсэндээ АНУ-д коммунизмыг нэвтрүүлэх гэсэн оролдлого” гэж мэдэгджээ.
Түүний энэхүү мэдэгдэл олон нийтийн сүлжээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд түүхч Рут Бен-Гиат "X" платформ дээр “Дэлхийн хоёрдугаар дайны талаар түүнд хэн нэгэн тайлбарлаж өгөх болов уу?” хэмээн ёжилсон байна. Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Трампын шүүмжлэл нь Нью-Йорк хотын захирагч Зохран Мамданигийн өсөн нэмэгдэж буй улс төрийн нөлөөтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Мамданигийн дэмжсэн ардчилсан социалист үзэл баримтлалтай хэд хэдэн нэр дэвшигч анхан шатны сонгуульд ялалт байгуулжээ. Түүнчлэн Нью-Йорк хотын Түрээсийн зохицуулалтын зөвлөл түрээсийн үнийг царцаах шийдвэр гаргасан. Энэ нь Мамданигийн сонгуулийн гол амлалтуудын нэг болох түрээсийн зохицуулалттай орон сууцанд амьдардаг иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн байна. Улмаар зөвлөлийн шийдвэрийг ч Трамп мөн шүүмжилжээ.
3,600.44






















































Нэргүй 2026-06-30 202.9.40.181
БИД КАПИТАЛИЗМЫН ЗАМААР ЯВЖ БАЙНА. НЭГ Ч ОРОН КОММУНИЗМ БАЙГУУЛЖ БАЙГААГҮЙ БАЙХАД МУУЛЖ БОЛОХГҮЙ. ЗХУ БОЛОН ЗАРИМ ОРОН ХӨГЖИНГҮЙ СОЦИАЛИЗМЫГ БАЙГУУЛЖ БАЙСАН. МОНГОЛ УЛС ХОЦРОГДСОН ФЕОДАЛИЗМААС ШУУД СОЦИАЛИЗМД ШИЛЖИЖ ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРСЭН. СОЦИАЛИЗМЫН ҮЕД БҮХ САЛБАР ҮҮСЧ БИЙ БОЛСОН НЬ ТҮҮХЭН ҮНЭН. СОЦИАЛИСТ ТӨР ЖИРИЙН ИРГЭЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ БАЙСАН. ОДОО БОЛ ОЛИГАРХИУДЫН ТӨЛӨӨ ЗАРИМ ХУУЛЬ БАТЛАГДАЖ БАЙНА
Нэргүй 2026-06-30 202.9.40.89
ааан харин монгл орнд бол оросууд аө дагцн дээр тэгхгүй бол хужаагууд х***а манжуудаа оруулчаад монглыг тооны олноор хужаагууд хужааманжууд эзлчээд толгойд шааж тамлаад хамг юмын хулгайлаад эзлээд бгаа.
Нэргүй 2026-06-30 202.9.40.89
ааан харин монгл орнд бол оросууд дагцн дээр тэгхгүй бол хужаагужд х***а манжууд оруулчаад монглын тооны олноор хужаагууд эзлчээд бгаа.
Нэргүй 2026-06-30 202.9.40.89
комнкмааи явсн болн либрлзм явсн болн аль алв болж бгаа улс орнууд зөндөө шдэ.
Нэргүй 2026-06-30 202.9.40.89
худлаа тэгж мөнхийых дуусггүы хоёр сэдв гж болгн гэж санаархж хужааманжууд урвуулж ашглж аль альднь худлаа дайсан болгж бэлдх гж бгаа юм
Нэргүй 2026-06-30 202.9.40.89
комнизмдаа бишээ хужааманжууд худлаа ярьж дайсан бэлдүлх гж бгаа юм улс орнууд альнгаарн явх нь өөр өөрийн хэрэг шдэ
Зочин 2026-06-30 82.149.82.42
Ардчилал амархан анархизм болж хувирдагийг Монголын жишээ илхэнээ харуулсан. Трамп мөн ардчилал гэж байхгүй. Улс бүр өөрийнхөөрөө хөгжүүл гэсэн удаатай
Зочин 2026-06-30 103.168.34.2
Дайны хэнээтэн зөнөг Трамп ямар нэг нэр ашиглаж аюул гамшигийг дарах нэрээр гэмт хэрэг үйлдэхийг турхирч байдаг ёрын амьтан шүү.
ЗОЧИН 2026-06-30 203.91.115.44
МОНГОЛД КОММУНИЗМ ЭРГЭЭД СЭРГЭСЭН .МАН Ы ХУЛГАЙЧУУД 8 ЖИЛИЙН ДОТОР 35 ЖИЛЭЭР УХРААСАН. МАХ,УСАНД ООЧИРЛОДОГ БОЛСОН. ХУЛГАЙЧУУД ХУУЛЬ ГҮЙ АМЬДАРЧ ХААН ШИГ ДУРААРАА. ТРАМП АХ КОМ ЫГ УСТГАЖ ӨГӨӨЧ .
Нэргүй 2026-06-30 103.212.162.157
Яг үнэн зөв хэлж! Монголд бол бүр гамшиг!
Irgen 2026-06-30 202.9.41.108
Zonochixson teneg obgon Amerikiin ardchilal mongonii ardchilal gedgiin batalgaa ni ene zonog Tramp
Cok 2026-06-30 202.126.89.32
Трап хамгийн балай өвгөн