Улсын хэмжээнд 537 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 49 мянга гаруй иргэн тэтгэвэр авч байгаа ажээ. Иргэдийн зүгээс тэтгэвэр бага тогтоогдож байна гэх саналыг хамгийн ирүүлдэг байна. Тэгвэл иргэдийн сүүлийн таван жилд төлсөн нийгмийн даатгал бага байдаг нь тэтгэвэр бага тогтоогдох шалтгаан болж байгаа ажээ.
Тэгвэл УИХ-аар хэлэлцэж буй нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, баталснаар иргэд үндсэн тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр, баталгаат тэтгэвэр гэсэн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга Б.Жаргалсайханаас цаг үеийн асуудлаар тодруулав. Тэрбээр, манай дүүрэг дээр тэтгэвэр болон нийгмийн даатгалын сантай холбоотой асуудал хэвийн явагдаж байгаа. Ерөнхийдөө тэтгэврийн хэмжээтэй холбоотой хамгийн их санал гомдол ирдэг. Өөрөөр хэлбэл, иргэд тэтгэвэр маш тогтоогдож байна гэдэг. Тэгэхээр одоо яригдаж буй нийгмийн даатгалын багц хууль батлагдчихвал олон төрлийн тэтгэврийн эх үүсвэртэй болох боломжтой болно. Нэгдүгээрт, иргэн өөрийн төлсөн шимтгэлдээ тааруулан тэтгэврээ тогтоолгоно мөн хувийн нэмэлт тэтгэвэр болон баталгаат тэтгэвэр гэх мэт олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэсэн үг.
Тэтгэвэр яагаад бага тогтоогдоод байна вэ гэхээр, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил бага, сонгож байгаа таван жилийн дундаж буюу 60 сарын дундаж төлөлт нь бага байхаар тэтгэвэр бага тогтоогдож байгаа.
Тэгэхээр дээр хэлсэн нийгмийн даатгалын багц хууль батлагдвал иргэд тэтгэврээ олон эх үүсвэрээс ава боломж бүрдэнэ гэсэн үг. Цахим үндэстэн ажлын хүрээнд ихэнх зүйлсийг цахимаар шийдэж байгаа. Товчхондоо, улсад байгаа мэдээллийг дахин иргэнээс нэхэхгүй . Тэгэхээр дөрөв буюу түүнээс хүүхэдтэй тэтгэвэрт гарч байгаа болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгож байгаа иргэдийн мэдээллийг ирэх сарын 1-нээс эхлэн цахимжуулна. Ингэснээр ганцхан өндөр настны тэтгэвэр тогтоолгохоос бусад нийгмийн даатгалын үйлчилгээнүүд цахим болж байгаа. Цахим хэлбэрт шилжсэнээр иргэдийн зүгээс тэтгэвэр тогтоолгоход хүндрэлтэй байна гэдэг санал гомдол ирээгүй" гэв.
Монгол Улсад 537 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээр иргэдэд сард 500 тэрбум төгрөг, жилд 6 их наяд төгрөгийг зарцуулдаг байна.
3,602.33





















































Нэргүй 2026-06-30 202.55.188.120
энэ дараг нэртэй юмнууд юм ойлгодоггүй юмуу СОЦ змын үёийн улсуудыг яриад бд нийт тэтгүүравагчидыг яриөдбх юм
ХОЁР СИСТЕМИЙН ХОХИРОГЧ НАР 2026-06-30 103.212.118.131
УЛС ТӨРИЙН СИСТЕМ СОЛИГДОЖ УЛС ОРОН ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ ОРВОНГООРОО ЭРГЭСЭН ЖИЛҮҮДИЙГ ТУУЛСАН ХҮМҮҮСИЙН НАСНЫ ТӨГСГӨЛ БОЛЖ БАЙНА. ЭНЭ УЛСАД АЖИЛ ХИЙЖ ТАТВАРАА ТӨЛӨХ БИШ АМЬ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХЫН ТӨЛӨӨ ГАДАГШАА ЯВЖ АР ГЭРЭЭ ТЭЖЭЭСЭН ХҮМҮҮС АЖИЛЛАСАН ЖИЛ ДУТУУ НЬ ТЭДНИЙ БУРУУ БИШ, ХУВИАРАА АМИА БОРЛУУЛЖ ЯВСАН ХҮМҮҮСИЙН БУРУУ БАС БИШ
ТЭД БҮГД МОНГОЛЫН ИРГЭДЭЭ ТЭЖЭЭЖ ТЭТГЭЖ АЖИЛЛАЖ ЯВСАН ! ТӨЛСӨН ТАТВАРААР ЗАМБРААГҮЙ ХҮНДХЭН ҮЕИЙНХНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БНА ДАА !
БҮГД Л ХӨГШРӨНӨ 2026-06-30 103.212.118.131
ХҮН БҮР ӨТӨЛ НАСЫГ ТУУЛНА. ЗАРИМ НЬ БОЛООД БАЙХ Ч ЗАРИМ НЬ АЖЛЫН ЧАДВАРГҮЙ БОЛСОН ЭНЭ ҮЕД АМЬ ЗУУХ ОРЛОГО ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ! ХУВЬ ТАВИЛАН ӨӨР ӨӨР ШҮҮ !
МОНГОЛ УЛС ИРГЭН ХҮНИЙХЭЭ НАСНЫ ЭЦЭСТ АВАХ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ХҮН АМЬДАРЧ ЧАДАХ ТҮВШИНД АВААЧИХ ЁСТОЙ
Zochin 2026-06-30 103.212.116.217
10 жилд хуваавал бүр ч багасна
Нэргүй 2026-06-30 138.252.29.3
авсан цалин, төлсөн шимтгэл дээрээ үндэслээд авч байгаа байлгүй дээ.
Зочин 2026-06-30 202.9.46.16
Санал биш гомдол шүү дээ.
Нэргүй 2026-06-30 202.9.40.141
7 сарын тэтгэвэр ороогүй байна
Цалин ба Бүтээмж 2026-06-30 202.126.91.26
Анханаса Байхгүй, Өөрсдөө Бүтээдэггүй юмаа Төрөөс Бусдаас нэхэж болохын боловуу …Ер нь Монголд Цалин Бага бгаа Учир Шалтгааныг Ул Үндэслэлтэй Ойлгогдохор Тайлбарлаад өгөх Хүн бдаг ч болосой….ЦАЛИН БОЛ БҮТЭЭМЖ
Нэргүй 2026-06-30 66.181.179.189
тэр олон эх үүсвэрийн өгөөж 20,30 жилийн дараа л мэдэгдэнэ, 10 жил дтор бол 50к нэмэгдэл шарвал их юм
Нэргүй 2026-06-30 124.158.126.132
угаасаа л энгийн дүрэмтэйшдээ, хэдий хэрийн НДШ хэдэн жил төлсөн тэрнийхээ дагуу тогтоогдож байгаа биздээ, гомдол гаргаад байх юу байгаан
Нэргүй 2026-06-30 103.212.119.251
ажилласан жил, авдаг цалингийнхаа хэмжээгээр л тооцно ш дээ