Огноо: 2010.07.30
Тендер
шалгаруулалтын нэр: СХД-ийн иргэдэд гэр олгох төсөл
Тендер
шалгаруулалтын дугаар: СХД/508/271/01/
Сонгинохайрхан дүүргийн Засаг
даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол гэр бэлтгэн
нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр
хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөг,
эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор
хүчинтэй байна.
Тендерийн материалын хамт тендерт санал болгож буй үнийн
дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх
валютын дүнтэй баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2010 оны наймдугаар сарын 30-ний өдрийн 10.00
цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт
оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны наймдугаар сарын 30-ний өдрийн 11.00
цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү
тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад
мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Үйлдвэрчний
эвлэлийн гудамж, 5-р хороо, Засаг даргын Тамгын газар, 307 тоот өрөө
Утас: 70180666, 93070666