Хаврын тариалалтын ажил нийт 530.4 мянган га талбайд хийгджээ. Үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай, 46.2 мянган га-д бусад үр тариа, 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал тариалсан байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудай 59.7 мянган га буюу 18.9 хувь, хүнсний ногоо 2.4 мянган га буюу 20.6 хувь, малын тэжээл 20.8 мянган га буюу 37.8 хувиар тус тус нэмэгджээ. Харин бусад үр тариа 13.5 мянган га, төмс 0.5 мянган га, тосны ургамал 37.2 мянган га-аар буурсан байна.
Одоогийн байдлаар улаанбуудай, төмсний тариалалт бүрэн дууссан бол малын тэжээл болон хүнсний ногооны тариалалт долдугаар сарын эхний 10 хоног хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. ХХААХҮЯ-наас тариалалтын чанарыг үнэлэх зорилгоор тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайд хээрийн соёололтын үнэлгээ хийжээ. Үнэлгээгээр нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай онц болон сайн үнэлгээтэй гарсан байна.
3,600.44





















































Холбоотой мэдээ