Улсын нөөцөд өвс худалдан авах

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Улсын нөөцөд өвс худалдан авах











Огноо: 2010.07.29

Тендер
шалгаруулалтын нэр: Улсын н
өөцөд өвс худалдан авах

Тендер
шалгаруулалтын дугаар: НБ-10-34

Онцгой байдлын ерөнхий
газрын харъяа Улаанбаатар дахь улсын нөөцийн “Объект-03 салбар эрх бүхий
тендерт оролцогчдоос улсын нөөцөд өвсийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер
ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр
хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 50 000
төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор
хүчинтэй байна.

Тендерийн материалын хамт тендерт санал болгож буй үнийн
дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх
валютын дүнтэй баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2010 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 10.00
цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт
оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 11.00
цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй. Монгол улсын гарал
үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад
мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо,
Онцгой байдлын ерөнхий газрын УНСБГ-ын харъяа Улсын нөөцийн объект 03 салбар

Нарийн бичгийн өрөөнд, харилцах албан тушаалтны нэр
А.Отгонжаргал

Утас: 632714, 635870, 99843298, 93091010, 93091005

Факс: 635870

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж