ҮХЦ-ийн даргаар Ж.Эрдэнэбулганыг сонгов

ҮХЦ-ийн даргаар Ж.Эрдэнэбулганыг сонгов

ҮХЦ-ийн даргаар Ж.Эрдэнэбулганыг сонгов

Үндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогдов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Жуужаагийн Эрдэнэбулганыг нийт гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

Тэрээр, Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-06-26 66.181.190.180

За гайгүй л хүн байгаасай. Хамгийн гол нь шударга хууоиа мэддэг л байгаасай. Нам дагасан далдагануур л биш байгаасай….

Avatar

Нэргүй 2026-06-26 202.55.188.90

намчин биш бол сонгохгүй оркууд

Avatar

Нэргүй 2026-06-26 103.57.94.14

Жилийн дараа хугацаа нь дуусаад, дахиад өөр дөргө сонгоно зөв л дөө, хааны алба халаатай, эзний алба ээлжтэй….

Avatar

Нэргүй 2026-06-26 103.212.118.240

Хоёр нэр хүнд тааруу хүн ҮХЦ-ийн гишүүн боллоо доо. Бямбацогт АН-тай зөвшилцөж байна гээд байсан. Зөвшилцөх биш, ийм наймаа хийж л дээ.

Avatar

Нэргүй 2026-06-26 103.57.94.14

Харин ч овоо хоёр хүн тавигдлаа, чи муу Миеэ, Женко нтрийн бууны нохой бна л доо.

Avatar

Нэргүй 2026-06-26 103.212.118.240

БАЯН ХҮН ЛУУВАНГАА ИДНЭ ҮҮ, ЛААГАА ИДНЭ ҮҮ ТЭДНИЙ ХЭРЭГ ГЭДЭГ ШИГ КАПИТАЛИСТ НИЙГЭМД НАМУУД ХЭНИЙГЭЭ ДЭВШҮҮЛНЭ ТЭДНИЙ ХЭРЭГ. АРД ИРГЭД ХҮЛЭЭЖ АВНА УУ, ҮГҮЙ ЮУ ПАДЛИЙГҮЙ. ХАРИН СОЦИАЛИЗМЫН ҮЕД БОЛ ИЙМ ХҮМҮҮСИЙГ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД НЭР ДЭВШҮҮЛВЭЛ НЭР ДЭВШҮҮЛСЭН АЛБАН ТУШААЛТАН ТОМ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ. ЯАГААД ГЭВЭЛ, СОЦИАЛИЗМЫН ҮЕД БОЛОВСОН ХҮЧИНД ТАВИГДАХ ШААРДЛАГА ӨНДӨР УЧРААС ТЭР ЮМ. ЭНЭ НЬ НАМЫН НЭР ХҮНДЭД ХАЛТАЙ УЧРААС ТЭР ЮМ.ОДОО НАМЫН НЭР ХҮНД МУУ Ч СОНГОГЧ БИД ТЭДНИЙГ СОНГОЖ Л ТААРАА.

Avatar

Нэргүй 2026-06-26 103.57.94.14

Энэ чнь харин нэг олон нийтийн шаардлагаар МАН-ын бодлогоос гадуур юм болчвуу даа ?
Шүүгчид маань цагаа тулаад ирвэл бие даан ажиллаж чадах нөхөд юм бишүү ! Бөөн найдвар, айн !!!

Avatar

Нэргүй 2026-06-26 66.181.185.54

Xэн бэ энэ нөхөр!?

Avatar

Нэргүй 2026-06-26 66.181.187.86

ҮХЦ ийн дарга гэнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж