Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо

Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо

Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг санаачлан ажлын хэсгийг ахалж, дараа нь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг гишүүн Ж.Чинбүрэнд шилжүүлсний эцэст энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.

Хяналт, зохицуулалтын хамгийн хялбар бөгөөд хамгийн болхи шийдлийг гишүүд маань хуулийн төсөлд тусгаж эхэллээ. Анх бол хүүхдүүдийг тамхинаас хамгаалах зорилгыг санаачлагчид маань ухуулан сурталчилж байсан ч үндсэндээ концепци нь тамхины татварын тухай хууль болж хувирсан. Тамхины онцгой албан татварыг 2030 гэхэд хайрцаг тамхинд 10 мянган төгрөгийн онцгой албан татвар тогтоох саналыг ДЭМБ-ын заавраар тусгасан.

Харин одоо бүхэлдээ тамхины хорионы тухай хууль болох гэж байна.

Бүх төрлийн тамхины амт, үнэрийг хориглоод байсан төсөлд байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижирийн саналаар гааны амтыг хориглох заалтыг тусгаж амжлаа.

Тамхи хэрэглэгчид, хувийн хэвшил, тэр дундаа Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны саналыг эс харгалзсаар ирсэн эрхэм гишүүд ер нь зах зээлээ судалсан юм болов уу гэж эргэлзэхэд хүрч байна. Тамхины борлуулалтын 50-аас илүү хувь нь гаатай тамхи (Esse Change) байна. Тамхийг хорьж, тамхичдыг хохироохыг тамхины хяналт гэж ойлгож байгаа бол тамхины зах зээлийг бүхэлд нь хяналтаас алдахад хүрнэ. Олон улсын хэрэглээний судалгааны байгууллага Монголыг хуурамч тамхины хар зах зээлгүй, импортын худалдаа, борлуулалт нь албан ёсны зах зээлтэй гэж дүгнэсэн байдаг бол хууль тогтоогчид эрүүл зах зээлээ бусниулахад хүрч байна. Тамхичдын хэрэглээг хязгаарлаж, хааж боосноор тэд хүмүүжиж тамхинаас гарна гэж үгүй. Зүгээр л тамхиа нууц, далд худалдаагаар хэрэглээгээ хангах аргаа олно.

Өнөөдөр хуулийн зохицуулалтгүйгээс албан ёсны борлуулагчаар дамжин орж ирэх боломжгүй байгаа шинэ төрлийн утаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчид “ганзагаар” зөөж, нэгээс нөгөөдөө соошл сүлжээний зараар дамжуулан борлуулж байгаа. Хэрэв амт, үнэр, гаатай тамхийг хориглочихвол иргэд яг дээрх замаар хууль бус худалдаагаар хуурамч тамхины зах зээлийг цэцэглүүлж дөнгөнө. Амт үнэр, гаатай ч баталгаагүй янжуур, вэйпийг хөрш орнуудаас зөөж зарна. Хохирогчид нь иргэд л болно. Хар зах зээл бүр дээд цэгтээ хүрнэ.

Тамхитай, тамхичидтай тэмцэх тухай хатуу хорионы хууль батлах гээд байгаа гишүүд, тэр тусмаа санаачлагч гишүүнд зах зээлийн оролцогчдын саналыг үл хүндэтгэн зөвхөн өөрсдийн хүсэлд нийцүүлэхээр хэтэрхий их зүтгэж, мэдээлэл сурталчилгаанд асар их мөнгийг зарцуулж байна. Энэ их мөнгө хаанаас гарч байж болох вэ?

О.Номинчимэг гишүүний ахалсан ажлын хэсэг татан буугдсан хэдий ч тэрбээр хэвлэлүүд болон нийгмийн сүлжээнд байр сууриа бараг өдөр бүр илэрхийлсээр байгаагийн ард эдгээр үйлчилгээний төлбөрөө хаанаас босгож байгаа вэ гэх асуулт заавал тавигдана. Түүний хуулийн төсөл, байр суурийг сохроор дагаж, хатуу хамгаалж байгаа О.Номинчимэгийн найзууд болох А.Ариунзаяа, Б.Жаргалан, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл нарын гишүүд дээрх асуултыг өөрсдөдөө тавьж үзсэн болов уу?

ДЭМБ-ын байр суурийг алхам бүртээ хамгаалсаар буй тэдний ард тус байгууллагын томоохон санхүүжүүлэгч Bloomberg Philanthropies сангийн оролцоо байгаа юм биш үү гэсэн эргэлзээ ч үүсэж байна. ДЭМБ гишүүн орнуудынхаа татвараас хэдэн арав дахин өндөр хэмжээний санхүүжилтийг хандивлагчдаасаа авч, тэдний эрх ашгийг өмнөө тавьдаг гэх шүүмжлэлд өртдөг. Монгол Улсын төрийн бодлогыг тодорхойлж, хууль баталдаг онцгой эрх мэдлийг хэрэгжүүлж буй гишүүд гадны сангийн санхүүжилтээр “захиалгат” хууль батлах хэмжээнд хүрсэн бол энэ улсын бие даасан бүрэн эрхт байдал юу болж хувирах вэ гэх асуултыг ч бид хөндөх ёстой.

Bloomberg Philanthropies сан нь тамхитай тэмцдэг гэдгээрээ алдартай. Тамхины хяналтын тухай хууль гадны байгууллагын хяналтад орсон юм биш биз дээ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-06-26 103.212.118.240

ТАМХИНЫ МАФИ МОНГОЛД ЯМАР ХҮЧТЭЙ БАЙГААГ ЗӨВХӨН ЭНЭ НИЙТЛЭЛ БИШ, ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ҮЕД ХАРЛАА. ХҮҮХДҮҮДИЙГ ХОРДУУЛЖ АМЬДАРДАГ ИЙМ УЛС НӨГӨӨ ЕРТӨНЦӨД ОЧИХДОО ДИВААЖИНДАА ОЧИХГҮЙ ДЭЭ, ТАМЫН ХААЛГА Л НЭЭЛТТЭЙ ДЭЭ

Avatar

зочин 2026-06-26 103.229.122.241

Тамхины мафийн захиалгат бичвэр байна. Тамхи 5 насны байсан архи 10 насны дайсан . Тамхигүй ч хөгжинө, Тамхи хөгжилийн тушаа. АВИЛГАЧДЫН үүр уурхай

Avatar

d 2026-06-26 103.10.22.159

Зөв ш дээ. Гаа, жимсний амт зэргийг нь хорих хэрэгтэй. Өмхий тамхиа татаж байна биз.

Avatar

Нэргүй 2026-06-26 66.181.184.106

Ментолтой тамхи хорионд оржээ

Avatar

Зочин 2026-06-26 202.126.91.24

Номинчимэг гишүүний хуулийг бүрэн дэмжиж байгаа.

Avatar

Уншигч 2026-06-26 202.126.91.24

Естой яг ш дээ, ЧИ Л ӨӨРӨӨ ТАМХИЧДЫНХАА НӨЛӨӨНД ОРСОН БОХИР СЭТГҮҮЛЧ БАЙНА ДАА, хахахаха

Avatar

Зочин 2026-06-26 66.181.185.109

Хүүхэд залуучуудаа тамхинаас хамгааоая гэж баыгаа бол дунд сургуулийн өиеийн тамирын хичээлийг анхаарах естой юм Номинчимэг тамхины хар зах зээлд таатай орчин өүрдүүлэхнээ Япон ясолонгос Америкийн тамхины импорт багасаж яевразийн улсуудаас хулхи тамхи их х5мжээгээр орж ирнэ Гишүүд амьдралаас хэт тасарчээ

Avatar

d 2026-06-26 103.10.22.159

Мөнгөгүй бол хулхи тамхиа татахгүй юу даа. Тамхинаас гарч чадахгүй бол хохь чинь ш дээ

Avatar

Нийслэлийн иргэн 2026-06-26 203.169.48.150

Тамхи татдаг хүмүүсийн эрх ашиг гэхээсээ илүү тамхины бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан нийтлэл болсон байна.

Avatar

зочин 2026-06-26 103.212.118.67

Улс үндэстнээ гэх сэтгэл зүрх байдаг бол тамхийг дэмжих шаардлагагүй. О.Номинчимэг гишүүнийг дэмжиж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж