Тендер
шалгаруулалтын нэр: “Багануур” ХК-ийн 2010-2011 онд хэрэглэх сэлбэг материал
нийлүүлэх нийлүүлэгчийг сонгох
Тендер
шалгаруулалтын дугаар: СШУ №БНХК-2010/23
“Багануур” ХК эрх бүхий
тендерт оролцогчдоос доорхи бараа материал нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер
ирүүлэхийг урьж байна.
Тендер № | Юуны тухай | Хугацаа | |
Хүлээн авах | Нээлт хийх | ||
23 | Вагон түлхэгчийн гидростанц | 2010.09.01-ний өдөр 10.00 цаг | Энэ өдрийн 10.30 цаг |
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр
хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 200 000
төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг Худалдаа
хөгжлийн банкны 499031495 тоот дансанд шилжүүлэн худалдан авч болно. Тендер нь
түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн материалын хамт тендерт санал болгож буй үнийн
дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох
хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны есдүгээр сарын 01-ний
өдөр дээр заасан цагуудад Багануур
ХК-ийн захиргааны байранд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг ажлын өдөр
ажлын цагаар хаяг №1-ээс худалдан авах, тендертэй холбоотой мэдээллийг хаяг
№2-ррс авч болно.
Хаяг 1: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, “Багануур”
ХК-ийн төлөөлөгчийн байр. Төлөөлөгч Ц.Баяраа. Утас 451740, 99110490, 00023137,
Факс: 457715
Хаяг 2: Техникийн бодлогын хэлтсийн дарга Д.Бямбажав Утас:
0121-20351
Худалдаа хангажмийн хэлтсийн дарга Н.Даваасамбуу Утас:
0121-20927, 20364 Факс: 0121-20364
Гар утас: 99091642, 99860740