“УБТЗ” ХНН-ийн 1-р орлогч дарга О.А.Казаков, Олон улсын Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах Нийгэмлэг /WCS/-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.А.Жастин нар өнөөдөр/2026.06.26/ Зэрлэг амьтдыг хамгаалах, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төмөр замын дагуух зарим газрын хориг хашааг зэрлэг амьтдад ээлтэй MNS70422024 стандартын дагуу шинэчилж, үр нөлөөг нь хянаж мониторинг хийх юм.
Санамж бичигт гарын үсэг зурахад талуудын төлөөллүүд байлцлаа.
3,595.72





















































Нэргүй 2026-06-25 188.162.249.28
ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????