NBA-ийн 2026 оны драфтын үйл ажиллагаа Нью Йорк хотноо хоёр өдөр үргэлжилж, өндөрлөлөө. Өнөөдөр/2026.06.25/ хоёрдугаар тойргийн сонголтууд ил болж, нийт 60 тоглогч, дэлхийн хамгийн шилдэг лигийн гэрээт тамирчид болов. Харамсалтай нь, Монгол Улсаас анх удаагаа NBA-ийн драфтад нэрээ өгсөн Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од сонгогдож чадсангүй. Монголын сагсан бөмбөг сонирхогчид түүнийг Лэйкерс, Даллас, Мемфис, Мэжик, Бакс гэх багуудын аль нэгт сонгогдох боломжтой гэж хүлээв. Лэйкерс, Бакс багууд ч хоёрдугаар тойргийн сонголт дээрээ идэвхтэй ажиллаж, хөдөлгөөнтэй байсан. Гэвч Ш.Энхийн-Одыг сонгосонгүй.
Гэхдээ бүх зүйл үүгээр дуусахгүй. Түүнд дараагийн боломжууд бий.
Хамгийн түрүүнд, бэлтгэл хийсэн таван багийнхаа аль нэгтэй нь зуны лигт хамт оролцох. NBA-ийн зуны лиг долдугаар сарын 9-ний өдөр Лас Вегас хотноо эхэлнэ. 30 баг тус бүртээ драфтын анги болон боломжоо эрэлхийлж буй залуу тоглогчдоос бүрдсэн багаа илгээнэ. Үүнд Ш.Энхийн-Од багтах нь дамжиггүй биз. Гол нь аль багаас вэ гэдэг л сонирхолтой. Хоёр метр өндөртэй, урт гартай, холбон тоглогчийн байрлалд тоглодог Ш.Энхийн-Одыг сонирхох багууд бий.
Хэрэв зуны лигтээ амжилттай тогловол хоёр талт гэрээ байгуулж, ирэх улирал NBA болон Хөгжлийн лигт зэрэг тоглох боломжтой.
Нөгөө талд зуны лигт тааруу тоглосон ч Хөгжлийн лигт тоглож болно. Хөгжлийн лигт 31 баг байдгийн 29 нь NBA-ийн багуудынх. Тэгэхээр ирэх улирал Ш.Энхийн-Од NBA дебютээ хийхийг үгүйсгэхгүй.
Сонирхуулахад, Майкын агент “Rize Management” компанийн Скотт Николсын үйлчүүлэгчдийг харахад NBA-д бүртгэлтэй гурван тамирчин байгаа. Ихэнхи үйчлүүлэгч нь хилийн чандыг тэр тусмаа Европыг зорьжээ. NBA-ийн дараа орохоор хүчирхэг зохион байгуулалттай Евролиг гэж бий.
3,600.44






















































Зочин 2026-06-25 103.212.119.252
Энэ хүүгийн хувьд анхнаасаа мордохын хазгай гээч болсон, пиар нь цөмөрсөн, цөмөрсөн ч гэж дээ, нөгөө Ялалт энэ тэр тэргүүтэй сайн дурын пиарчид орж ирж хэт сэвээд албаар цөмөлсөн гэхэд бараг болно доо, албаар хэт өндөр хүлээлт үүсгээд хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлсөн, Шарваа ч өөрөө алдаа хийсэн, чаддагаараа сонгуульдаж буй улстөрчийн стилээр ажилласан, зүй нь чимээ шуугиан багатайхан шиг цагаан хэл ам, атаа жөтөөнөөс болгоомжилж явах байсан
Нэргүй 2026-06-25 202.55.188.45
энэ муу муухай сэтгэгдэл бичиж Монголчуудыг муулж буй х***а гадны хольцтонгууд үхэж далд орж дуусаасай
ахмад настан 2026-06-25 66.181.181.44
эх нутагтаа эргэн ирж ази тивд Монгол улсын хаа нэрийг мандуулан бадраахын төлөө өрсөлдөх хэрэгтэй л байна даа …3X3 олимпийн эрхийн төлөө хас ын хүлгүүд багт нэгдэн Азийн лигд тэргүүлэхийн төлөө сайхан боломжуудад нэмэр болохыг оюун ухаан уужим саруулаар сэтгэхээ бод хэмээн иасэан би вээр хүсэмжлэн хэлэх байна
иргэн 2026-06-25 202.21.104.234
Аав нь хүүхдээ хэтэрхий их рекламдах юм, хар цагаан хэл ам болсон байхөө, орсны дараа л олон нийтэд мэдээлвэл зүгээр бх. Нас залуу, цус шингэн бгаа учраас шантарч болохгүй, амжилт
Нэргүй 2026-06-25 103.57.94.14
Хакухо шиг Монголдоо хүрээд ирээ ! Хакухо одоо монгол авгай аваад хэдэн хүү төрүүл, сайхан бөхчүүл болно доо !
Бас, Япон авгайгаа үлдсэн насанд нь сайхан амьдруулах хэрэгтэй, тийм хөрөнгө байгаа, япон монгол хүүхдүүд нь эв найртай сайхан өсцгөөнөө !
Нэргүй 2026-06-25 103.57.93.220
Дараагийн алхам ойгомжтой монголд тоглох өөр газар тоохгүй
Нэргүй 2026-06-25 66.181.179.72
Америкийн оюутны лигт тоглож байсан хүн дэлхийн бүх оронд үнэлэгддэг юм үхэр минь. Энэ залуу бол олимпын аваргаас их нэр хүндтэй гэдгийг чи мэдэхгүй. Түвшинбаяр. Бадарууганыг дэлхийд хэдэн хүн мэддэг юм. кх кх кх
Нэргүй 2026-06-25 66.181.189.184
ER BARUUNIIHAN AZI HUMUUSIIG DOOSH HIIDEG SUL DOROI GEJ BODDOG
Нэргүй 2026-06-25 202.9.40.116
Монгол хүүхэд NBA-д тогловол сайн л байна. Гэхдээ өөр олон боломж байна ш дээ. Евролиг, 3х3, Дотоодын лиг. Манай дотоодын лиг ч бас гоё болж байна. Үзэгчидтэй, сонирхолтой, хэл амтай боссуудтай, үнэхээр entertainment-лаг болж чадаж байна.
Нэргүй 2026-06-25 103.229.120.26
Монголчуудыг өнгөтэй өөдтэй, дээшээ харцтай явахыг хүлцэн тэвчдэггүй, бүр үзэн яддаг бүлэг бий болжээ. Атаархуу зан гэж ойлгоход ч бэрх хэцүү, түүнээс хэтийдсэн зүйлс харагдах нь олширлоо. Тэгэхээр гадны явуулгатай ч байж магадгүй гэж хардаж байна. Энхийн-Од NBA-д тоглохыг Монгол хүн бүр хүсэх нь ойлгомжтой баймаар. Гэтэл үүнийг эсэргүүцээд, доош нь хийгээд байгаад яагаад ч ойлгохгүй юм. Энхийн-Од миний дүү шарандаа заавал NBA-д тоглоорой. Монголынхоо өсвөр залуу үеийн гэрэл гэгээ нь болоорой.
Нэргүй 2026-06-25 202.9.41.0
Монголдоо ирж гэр бүлтэй болж монгол удам судраа үргэжлүүлэн монголынхоо 3х3 багт тогловол өөрийн амьдралдаа хамгийн сайхан дурсамжийг үлдээнэ. мөн монголчуудынхаа зүрх сэтгэлд мөнхад санагдаж байх болно. Хүний нутагт ад үзэгдэж хэн ч биш явснаас эх орондоо од болж олон улсын уралдаан тэмцээнд орж Монголоо дэлхийд сурталчиж явсан нь дээр юм. ойр дотны хүмүүс нь хлэж ойлгуулаарай
Нэргүй 2026-06-25 66.181.179.72
Чи юу ч ойлгосонгүй энэ хүүг сагсны ертөнцөд бүгд мэднэ
Иргэн 2026-06-25 59.153.113.89
NBA д бол бүтэхгүй ээ. битгий их юм хүлээцгээ
Del 2026-06-25 202.55.188.103
Ази тоглогчидийн нэр хүнд муу байгаа нь нөлөөлж буй зан ааш нийгэмийн идэвх олон зүйл нөлөөлдөг юм байна даа
Нэргүй 2026-06-25 103.57.94.14
АНУ-ын дээд лиг Азийн шар сармагчингаар юугаа ч хийх билээ дээ, чаос….
Нэргүй 2026-06-25 100.15.106.39
Шараваа дебил хүүхдээ хэтэрхий хөөрггөөд байгаарай.