“Монстат” төслийн эхний хэлэлцээр амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

“Монстат” төслийн эхний хэлэлцээр амжилттай болжээ

Үндэсний Статистикийн хороо  “Монстат” төслийн Хосолмол түншлэлийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр саналаа илэрхийлсэн консорциумтай хэлэлцээрээ  амжилттай явуулж дуусгажээ.   Хэлэлцээрт Үндэсний Статистикийн хороог төлөөлж тус хорооны тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Одоор ахлуулсан хэлэлцээрийн багт Тамгын газрын дарга Б.Ганбат, газрын дарга нар болон төслийн ажилтнууд, консорциумыг төлөөлж ХБНГУ-ын Холбооны Статистикийн газрын гадаад орнуудын хамтын ажиллагаа,  орчуулгын үйлчилгээний газрын дарга Вальтрауд Муур, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Симонэ Колль, мэргэжилтэн Ёахэн Арнхольд, БНСУ-ын Статистикийн газрын олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Кёнг Э Пак, хэлтсийн дарга Жүн Им Ан нар оролцсон байна.
  Хэлэлцээрийн үеэр техникийн, санхүүгийн, гэрээний ерөнхий, тусгай нөхцлүүдийн талаар харилцан санал солилцон хэлэлцэж, тодорхой зөвшилцөлд хүрэв. “Монстат” төслийн хосолмол түншлэлийн зөвлөх үйлчилгээг үндсэн хоёр хэлбэрээр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо. Тус хосолмол түншлэл зөвлөх үйлчилгээ нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд энэ удаа “Хэлэлцээрийн явцын тэмдэглэл” үйлдэж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж