Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил” ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татжээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил” ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татжээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил” ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татжээ

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл “Патрол” загварын автомашинтай мөргөлдөж, хүчтэй дэлбэрэлт гарсан хэрэг гарсан билээ. Уг ослын улмаас долоон хүний амь нас эрсдэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм. Уг хэргийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсэн ч 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэжээ. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас “Дашваанжил” ХХК-ийн жолооч Н.Р-ийг “Вейбен Норт Бенз” маркийн тээврийн хэрэгслээр таван тонн шингэрүүлсэн хий тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцохдоо “Ниссан Патрол” загварын автомашинтай шүргэлцсэний улмаас их хэмжээний хий алдагдаж, дэлбэрэлт үүсгэсэн гэж үзэн яллагдагчаар татжээ.

Тодруулбал, түүнийг хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох заалтуудыг зөрчиж, улмаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, долоон хүний амь насыг хохироосон хэрэгт буруутган дахин яллах дүгнэлт үйлдсэн байна.

Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дахин шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zuv 2026-06-23 66.181.178.157

zuv zuv shudraga baina.. Naad muu zolbin n**** 1 second huleehed ene asuudal uusehguu baisan.Muu daldgar uvgunii har gaigaar 7 hun nas barj gemgui ene maliig tejeesen aj ahui negj 50 terbumiin orond orloo. I'm erguu p***a nart yliig ni tultal ug

Avatar

d 2026-06-23 66.181.180.160

Жипний жолоочийг яагаад буруутгаад байгаа юм бэ? Эгнээндээ явж байсан бол буруугүй шүү дээ. Сохор бүс энэ тэр гэж бол замын хөдөлгөөний дүрэмд байхгүй ш дээ. Цистерний жолооч эргэхдээ аюулгүй байдлаа хангаж эргэх ёстой. Давхар эргэхдээ 1 дүгээр эгнээний машиныг хамсан бол цистерний жолоочийн буруу шүү дээ. Гэхдээ захирал нь үхсэн ч Дашваанжилд ямар нэгэн хэмжээгээр хариуцлага ногдуулах хэрэгтэй. Хохирлыг тодорхой хэмжээгээр төлүүлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-06-23 202.179.3.111

… хийхгүй ихэнхи зам талбай уулзвар мөсдөх халитаргаа гулгаа үүссэнээс гол нь уг осол болсон гэдгийг АВИЛГАЖСАН төрийн гар хөл болсон хууль хяналтын байгууллага хэрэгийг үнэн зөв тогтоож чадахгүй байгаагийн гайнаар патролын жолооч мэтийн хурган дарганцарууд ял жавшиж хуулийг хүчгүй итгэл үнэмшилгүй болгож байгаа нь МАНын хийх байгаа хамгийн буруу үйлдэл. Дээрээс нь нэмэж хэлэхэд сонгуулиар хариуцлага тооцож чадахаа больсон сонгогчдын ТҮМЭН БУРУУ.

Avatar

Хараа 2026-06-23 202.179.3.111

… хийхгүй ихэнхи зам талбай уулзвар мөсдөх халитаргаа гулгаа үүссэнээс гол нь уг осол болсон гэдгийг АВИЛГАЖСАН төрийн гар хөл болсон хууль хяналтын байгууллага хэрэгийг үнэн зөв тогтоож чадахгүй байгаагийн гайнаар патролын жолооч мэтийн хурган дарганцарууд ял жавшиж хуулийг хүчгүй итгэл үнэмшилгүй болгож байгаа нь МАНын хийх байгаа хамгийн буруу үйлдэл. Дээрээс нь нэмэж хэлэхэд сонгуулиар хариуцлага тооцож чадахаа больсон сонгогчдын ТҮМЭН БУРУУ.

Avatar

Хараа 2026-06-23 202.179.3.111

Төр, түүнийг удирдаж байгаа МАНын авилгажсан намын гишүүдээс бүх зүйл болж байгааг ердөө ч ярихгүй юм. 1-рт УБ хотыг удирдаж байгаа МАНын АВИЛГАЧИД хотод байх ёстой стандартыг авилгагийн уламаас мөрдүүлэхгүй болсоноос уг уулзварын аюулгүй байдал алдагдсан, 2-рт Зам талбай уулзаварын цэвэрлэгээ мөн МАНын авилгажсан удирдлагын гайгаар төсөвлөсөн хөрөнгөөр зохих ажлыг гүйцэтгэж чадөхгүй техник нэртэй хэрэггүй хог авч мөнгийг идэж шамшигдуулсанаас гадна ажил хариуцсан хүмүүс хийвэл зохих ажлаа …

Avatar

АВЛИГАЧИН хуулийнханг яана даа 2026-06-23 66.181.184.250

Краныг нээсэн жийпний жолооч буруугүй юм уу?

Avatar

Ganba 2026-06-23 88.183.144.162

ter jeepnii joloochiig tataachee

Avatar

Иргэн 2026-06-23 103.168.34.98

Шүргэдэг жипний жолоочийг яллахгүй , дурсахгүйгээр шүүдэг нь шудрага шүүх байж чадахгүй шүү . Баячууд , нөлөөлдөг шүүх бол шудрага бус шүү дээ . Тэр машин байгаагүй бол энэ хэрэг гарахгүй бхйх байсан

Avatar

Нэргүй 2026-06-23 202.9.41.0

Жипний жолооч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж явах учиртай. Бичлэгт бол бараг л жип өөрөө очоод шүргэлцдэг

Avatar

Шудрага иргэн 2026-06-23 103.229.120.224

Элбэгдорж птздукиыг ахынх хүүхэд гэсээн.албаны машинаар үхсэн элэнцгээ хийж шинийн 1-2 цагийн үед тэнүүлж явдаг байна аа. банзийг нь шүргэж гарсанаас л үүдэж оч үсэрч гал авалцсан ,юм гэсэн.манай шүүх ямар нүдээр харахыг хэлж мэвэхгүй юм. уг хөдөлгөөн сиырсан шөниын загвар тээвэр хиыж явсаныг буруу гэх үндэсгүй ээ.тэр жолоочийг хөндрүүлж үзэх үдэс сэмжим олон байна аа

Avatar

Нэргүй 2026-06-23 59.153.87.54

жолооч буруутай нь мэдээж. ийм аюултай ачааг тээвэрлэж буй үед дор хаяж 2 хүн машинд баймаар юм. Гэхдээ л гол буруутан бол жиипний жолооч. .Тийм тэнэг жолооч кр нь их ховор шүү

Avatar

Зочин 2026-06-23 66.181.164.190

Ойлгохгүй юм. Жолоо барьж үзээгүй хүн юм уу хаашаа юм. 1 эгнээтэй зам руу 2-р эгнээс орж байгаа бол эхний машинаа өнгөрөөж байж дарж орно биз дээ. Тэрнээс зэрэгцээд дайрахаар чинь жижиг машин нь эргэх зай гарахгүй, мөргүүлэхгүй гээд зогсохоос өөр аргагүй болно ш дээ. Угааасаа тэгж л харагдаж байна лээ. Том жижиг машин гэлтгүй манайхан дандаа ингэж сонин 2-р эгнээнээс нэг нэгнээтэй зам руу ингэж зэрэгцэж дарж ордог. Тэрийгээ бүүр ингэх ёстой гээд итгэчихсэн байдаг нь бүүр сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж