УИХ-аар энэ долоо хоногт Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүний өргөн мэдүүлсэн энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах уу эсвэл далд эдийн засгийг дэмжих үү гэдэг дээр олон нийтийн дунд маргаан дагуулж байгаа юм. Тамхины хяналтын тухай хуулиар вэйп буюу цахилгаан тамхи 120 мянган төгрөг, янжуур тамхи 20 мянган төгрөгийн үнэтэй болно. Тодруулбал, 4200 төгрөгийн үнэтэй нэг хайрцаг янжуур тамхи 2027 онд 8000 төгрөг, 2031 онд 20 мянган төгрөг болох бол 22 мянган төгрөгийн үнэтэй вэйп 2027 онд 75 мянган төгрөг, 2031 онд 120 мянган төгрөг болох юм.
Хууль санаачлагч О.Номинчимэг гишүүний хувьд хүний эрүүл мэндэд хор уршигтай хоёр төрлийн тамхин дээр ялгамжтай татвар тогтоож байгаа нь олон нийтийг талцуулж байна.
УИХ дахь АН-ын бүлгээс уг хуулийн төсөлтэй холбоотойгоор "Тамхины татвар нэмэгдвэл хуурамч тамхины импорт нэмэгдэх эрсдэлтэй" гэдэг байр суурийг илэрхийлсэн бөгөөд эрх баригч намын нэр бүхий гишүүд дахин нэг татвар нэмэх санаачлага гаргаж байгааг эсэргүүцсэн байдаг. Тиймээс энэ хуулийг батлахдаа сэтгэл хөдлөлөөр бус эдийн засаг болон эрүүл мэндийн нарийн тооцоо судалгааг хийх ёстой гэж үзэн, анхааруулж байгаа юм. Аль ч төрлийн тамхинд үнэр, амт хориглоно гэдэг шийдэл нь хар зах зээлийг Монголд цэцэглүүлэх эрсдэлтэй. Тамхи, согтууруулах ундаа зэрэг өндөр эсрдэлтэй бүтээгдэхүүнд татвар ногдуулах нь эрүүл мэндийн бодлогын чухал хэрэгсэл. Гэвч татварын түвшин зөв, тэнцвэртэй байх ёстой.
"Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо" ТББ-ын тэргүүн Д.Нарантуяа энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлэхдээ "Монгол Улсад 200 гаруй мянган худалдаа эрхлэгч байдаг. Үүний 60 хувийг хүнсний худалдаа эзэлдэг бөгөөд үүний 50 хувь нь тамхи худалдан борлуулах зөвшөөрөлд хамрагддаг. Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг судлахаар манай худалдаачдад 10 гаруй жил тулгамдаж байгаа асуудлын нэг болох сургуулийн орчин буюу 500 метр газарт тамхи худалдахыг хориглосон заалт юм. Энэ заалтаас бусад нь маш олон удаа өөрчлөгдсөн. Яг амьдрал дээр 500 метр газарт тамхи худалдахыг хориглосон заалт огт хэрэгжихгүй байна. Тиймээс энэ заалтыг хасах саналаа Ажлын хэсэгт өгсөн ч бидний саналыг сонсч, хуульд тусгахгүй байна" гэдгийг хэлж байв. Судалгаагаар нийслэлийн ЕБС-иудын 60 гаруй хувийн ойролцоо хууль бус худалдаа явуулдаг гэх тоон статистик бий. Тиймээс татварын ухаалаг бодлого, хатуу хяналтыг зэрэг хэрэгжүүлснээр Монголд тамхины хэрэглээг бодитоор бууруулах боломжтой.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүх талууд дэмжиж байгаа ч яагаад хуулийн төсөлд ямар нэг санал хүлээн авахгүй, тусгахгүй байна вэ?
Монгол Улс анх 1993 онд Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийг баталж, үүнээс хойш 2005 онд уг хуулийг шинэчлэн найруулж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Тамхины хяналтын тухай хуулийг баталсан. Уг хуульд 2012, 2015, 2019, 2022, 2023 онуудад нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, олон нийтийн газар тамхи хэрэглэх болон сурталчлах үйл ажиллагааг бүрэн хориглох, боловсролын байгууллагын орчинд тодорхой зайд тамхи худалдаалахыг хязгаарлах, эрүүл мэндийн сэрэмжлүүлгийг олон нийтэд түгээх зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж ирсэн байдаг. Харин энэ удаагийн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлох заалтуудаас дурдвал,
- Тамхийг нэг хайрцагт 20 ширхгээс цөөн тоогоор, эсхүл дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас багаар савлана.
- Электрон тамхины шингэний хэмжээг 2 миллилитрээс, цэнэглэгч шингэнийг 10 миллилитрээс ихээр савлах, шингэн дэх никотины агууламж 20 миллиграмм/миллилитрээс их байна.
- Газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300 м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн хуулийн этгээд байгуулах, тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт анхааруулах тэмдэг байрлуулна.
- Тамхин бүтээгдэхүүний эргэлтэд хяналт тавих зорилготой, тамхи үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай болон энгийн зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл, холбогдох бусад мэдээллийг агуулсан мэдээллийн цахим сантай байна.
- Хуулийн этгээдийн 20-оос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэл, импорттой холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгана гэж заажээ.
А.СҮРЭН
3,595.72






















































Нэргүй 2026-06-23 103.57.95.132
тамхины хууль зөндөө гарлаа татвар нэмээд тамхи оруулж ирдэг нөхөд огт тоохгүй тэдэнд нөлөөлөх юм байхгүй харин ч үнээ өсгөөд илүү ашиг гаргаад авчихдаг. тамхичдын тоо цөөрсөн юм байхгүй харин тамхи оруулж ирдэг нөхдийн карма л түнтийдэг ер тэдний лоббигоор энэ хуулиуд өргөн баригддаг бололтой юм билээ
Ах хүү 2026-06-23 122.201.31.178
их хурал доторх тамхины дайн
Del 2026-06-23 202.55.188.103
угаасаа хэрэглэхэж байгаа зах зээлийг хамаагүй оролдож болохгүй тэгвэл хуурай хууль шиг юм болно
ИРГЭН 2026-06-23 202.126.89.154
Архи тамхины мафиуудын эсрэргүүцэл аминд хүрч мэднэ шүү сэрэмжтэй байгаарай Номинчимэг гишүүнээ
Нийслэлийн иргэн 2026-06-23 203.169.48.150
"Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо" ТББ-ын тэргүүн Д.Нарантуяа гэж ямар эргүү дагз байна аа. Сургуулийн орчинд тамхи заруулах гээд байдаг. Өөрөө хүүхэдтэй л хүн байлгүй дээ. Сурч, боловсорч, өсөж ирниж байгаа орчинд нь байнга тамхи борлуулагдаж байх нь дам болон шууд нөлөөгөөр тамхичин болох сэдэл, эрсдэлийг дагуулж байдаг гэдгийг мэддэггүй шаар уу
Нэргүй 2026-06-23 103.57.94.14
МАН-ын ТАРГАН ЦАГААН БӨӨС тамхины наймаачдын лоббид орж, УИХ-ын гишүүний суудал, кноп хоёроор мөнөг хийхийг ч үзүүлж бна даа !
Нэргүй 2026-06-23 66.181.178.107
хүзүүгүй хожуул авгайг таарсан газраа нам цохь өлөн жжингэр
Нэргүй 2026-06-23 202.9.41.76
Хоёр тамхи хоёулаа хортой. Бүгдийнх нь татварыг өсгө. Монголчууд тамхинаас гарч чадна. Ганц ч хүн үхэхгүй.
Нэргүй 2026-06-23 202.131.232.102
Zugeer l chatgpt orood mongolooroo ch hamaagui vape tamhi 2iin ali n iluu hortoig harchih l daa. Ene bol engiin tamhi importlogch nart zoriulsan huuli gej shuud haragdaj baina.
Нэргүй 2026-06-23 202.9.46.137
Elektron halaadag tamhi hor hamaagui bagatai
Нэргүй 2026-06-23 103.212.116.87
Тэр Баабар одоо юу солиороод бнаа. Электрон тамхи хортой гээд байхад Номинчимэг гишүүн рүү дайраад
Мэдкүүү 2026-06-23 180.188.172.187
Lawmaker-үүд Хэрэгтэй ч Хууль зохиогоод суудымуу хэрэггүй ч хууль хийгээд суудымууу мэдэх юм алгооолл
Хуульч 2026-06-23 202.9.40.209
Тамхиар амьдарч, бусдыг хорлож байгаа хүмүүс өөрсдийгөө хорлож байгаагаа ухаар. Энэ хуулийг та нар эсэргүүцэж, янз бүрийн ухуулга явуулаад ямар ч нэмэргүй. Харин ч бүр бүх тамхийг бүрэн хориглох хэрэгтэй.