УИХ-ын гишүүн О.Номинчимэг өчигдөр орой өөрийн цахим хуудсаар дамжуулан Тамхины хяналтын тухай хуульд тусгагдсан татварын өөрчлөлтийн үр дүнд бүтээгдэхүүний үнэ ямар түвшинд хүрэх талаар тайлбар хийлээ.
Түүний танилцуулсан тооцооллоос харахад Монгол Улсад худалдаалагдах цахилгаан тамхи болон янжуур тамхины үнэ бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй харьцуулахад огцом өндөр болохоор байна.
10 мл шингэнтэй цахилгаан тамхины өнөөгийн олон улсын үнэ
| Улс | Үнэ |
| Их Британи | 32,000 төгрөг |
| АНУ | 34,000 төгрөг |
| Европын олон улс | 28,000–32,000 төгрөг |
| ОХУ | 30,000 төгрөг |
Хуулийн төсөл хэрэгжвэл Монголд
| Бүтээгдэхүүн | Үнэ |
| 2 мл шингэнтэй цахилгаан тамхи | 40,810 төгрөг |
| 10 мл шингэнтэй цахилгаан тамхи | 120,000 төгрөг |
Өөрөөр хэлбэл, дэлхийн хамгийн өндөр орлоготой зах зээлүүдтэй харьцуулахад ч Монголд худалдаалагдах цахилгаан тамхи илүү үнэтэй болохоор байна. Тэр ч байтугай 10 мл шингэнтэй бүтээгдэхүүн ОХУ, Их Британи, АНУ-ын үнээс 3-4 дахин өндөр түвшинд хүрэхээр байгаа нь анхаарал татаж байна.
Янжуур тамхины хувьд ч ижил дүр зураг харагдаж байна.
Нэг хайрцаг янжуур тамхины үнэ
| Улс | Үнэ |
| ОХУ | 8,000–9,000 төгрөг |
| Казахстан | 7,000–8,000 төгрөг |
| Киргизстан | 6,000–6,400 төгрөг |
| Узбекистан | 6,000 орчим төгрөг |
Харин Монгол улсад 15,080 төгрөг болгохоор тооцоолжээ.
Энд хамгийн том асуулт гарч ирж байна. Монгол Улсад хөрш орнуудтай харьцуулахад хоёр дахин өндөр үнэтэй янжуур тамхи, гурав дөрөв дахин өндөр үнэтэй цахилгаан тамхи худалдаалагдаж эхэлбэл түүнийг хэн худалдаж авах вэ?
Эдийн засгийн онол ч, бодит амьдралын туршлага ч нэг зүйлийг харуулдаг. Үнэ хэт зөрөх үед хэрэглэгч хамгийн хямд эх үүсвэрийг хайдаг. Ялангуяа Монгол Улс ОХУ, БНХАУ зэрэг том зах зээлүүдтэй хил залгаа оршдог нөхцөлд үнэ ийм хэмжээнд зөрөх нь хил дамнасан хууль бус худалдаа, хувь хүмүүсийн зөөвөр, онлайн худалдаа, татвар төлөгдөөгүй бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгодог.
Татварын бодлогын зорилго нь төсвийн орлого нэмэгдүүлэх, хэрэглээг бууруулах хоёрын тэнцвэрийг олох байдаг. Харин зах зээл дээр борлуулагдах бүтээгдэхүүний үнийг хөрш орнуудынхаас хэд дахин өндөр түвшинд хүргэх нь эсрэгээрээ хууль ёсны худалдааг агшааж, татварын орлогыг бууруулах эрсдэлтэй.
Тиймээс асуудал нь татвар нэмэх эсэхдээ биш, харин ямар хэмжээнд, ямар хугацаанд, ямар эдийн засгийн тооцоолол дээр үндэслэн нэмэх вэ гэдэгт оршиж байна. Инфляц, валютын ханш, иргэдийн орлого, хөрш орнуудын үнэ, хууль бус худалдааны эрсдэлийг бодитой тооцоогүй тохиолдолд сайн санаатай бодлого ч хүсээгүй үр дагаварт хүргэх боломжтой.
Эцсийн дүндээ Монголд дэлхийн хамгийн үнэтэй тамхи, хамгийн үнэтэй цахилгаан тамхийг бий болгосноор хэрэглээ алга болохгүй. Харин хууль ёсны зах зээл хумигдаж, хяналтгүй зах зээл тэлэх эрсдэл улам нэмэгдэх юм.
3,595.72






















































Зочин 2026-06-23 66.181.183.160
Тамхи татаад хоосрохгүй гэж үг өайдаг даа. Одоо ёстой энэ яриад байгаа нь хэрэгжиж эхэлбэл Монголд буруу гарын тамхи цэцэглэнэ гэдгийг тооцоолдог бллов уу .
Нэргүй 2026-06-23 202.55.188.92
shuud zogsooo esvel tathaar avj bgaan ch tatvar nemj tul , zarj bgaanch nemj tul
zochin 2026-06-23 202.126.94.69
Сайн байна, үнэ нэм татвар нэм, ирээдүй хойч үеэ баячуудаас хамгаал
иргэн 2026-06-23 202.21.104.234
Тамхи борлуулагчид л бага татвар төлөх гээд бөөн хэрүүл болгоод байгаа юм биш үү. Аль ч тамхи нь хортой, монгол хүний насыг богиносгогч, хорт хавдар үүсгэгч. Өндөр татвар тавиад хил гаалиа чангалаад, Монголын үрс олон болтугай, архи тамхи борлуулагчид сөнөтүгэй гэе дээ. Тамхигүй, тамхи татахгүй амьдарч болоод л бна. Яршигтай юм, бөөн хэрүүл. Үйлийн үр хаалга андуурахгүй тэр тамхи борлуулагчдын хаалгыг зад татаад орж ирнээ.
монгол 2026-06-23 103.212.116.182
лалын оронд очиж амьдар
Хуульч 2026-06-23 202.9.40.209
Тамхиар мөнгө олж амьдардаг хорлогчид бүтэж үхлээ, тэдний хэлдэг үгс нь энэ, үүнд чинь хэн ч итгэхээ больсон. Бүх тамхи, архийг бүрэн хориглох хэрэгтэй.
Нэргүй 2026-06-23 157.70.242.136
Бүх төрлийн тамхийг хориоч. Хоногийн хоол, өмсөх хувцас, түлэх түлшээ хүртэлд хужаагаас гуйж байж архи тамхиа нийтээрээ болиод тархиа ухаж гараа ажиллуулахгүй бол энэ улс сүйрлээ!
Нэргүй 2026-06-23 103.212.116.87
авахаа л больчих. Муухай оркууд балкон дээрээ тамхи татаад үнсийг нь хамаагүй сэгсрээд байх юмаа. Халуун дулаан, хууршилт ихтэй үед гал гарна ш дээ!!! Араа даахгүй муухай юмнууд. Балиар хар авгай, хүүхнүүд одоо тамхиар үхсэнээ хийнээ!!!