Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан шугам сүлжээнд засвар хийж байгаа. Өнөөдөр /2026.06.23/ нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж засвар хийнэ гэж Улаанбаатар цахилгаан түгээх компаниас мэдээлэв. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хан-Уу дүүргийн 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Төв аймгийн Алтанбулаг суманд 9:00-18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлах ажээ.

3,595.72





















































Холбоотой мэдээ