Дүнжингаравын газны ослын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

Дүнжингаравын газны ослын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

Дүнжингаравын газны ослын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн автозамын уулзварт байгалийн шингэрүүлсэн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, дунд оврын автомашинтай мөргөлдөж, дэлбэрэлт үүссэн. Уг хэргийн шүүхийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнгөрсөн онд болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Тэгвэл хэргийн нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, том оврын автомашины жолооч Ч.Р нь “Д…” ХХК-ийн жолоочоор ажиллаж байхдаа буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвийн дэргэдэх дөрвөн замын уулзварт компанийн өмчлөлийн "Вэйбэн норт бенз" (Beiben North Benz) маркийн тээврийн хэрэгслээр 15,7 тонн шингэрүүлсэн хий (газ) тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцохдоо "Ниссан патрол" (Nissan Patrol) загварын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэн.

Үүний улмаас их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдаж байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүссэн аж.

Улмаар долоон хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг (Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох), Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах), Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-06-22 103.145.234.63

Патролын жолооч энэ хэрэгт гол буруутан. Тэр нөхөр тухайн үед согтуугаар машин барьж байсан байх магадлалтай. Түүнээс өөр хүн бол түүгээр орж мөргөлдөх боломжгүй. Тэгээд ч тэр хэргийн газраас зугтсан байдаг.

Avatar

Нэргүй 2026-06-22 66.181.190.180

Ямар удаан юм бэ?!

Avatar

Нэргүй 2026-06-22 202.126.88.70

Харах царайны хөлдүү жолооч

Avatar

Ахмад хуульч 2026-06-22 103.212.119.173

Гол буруутан нь уг нь Патролийн жолооч шүү дээ. Замын хөдөлгөөний дүрмийг жинхэнэ утгаар нь зөрчсөн этгээд. Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Өсөхбаяр 2026-06-22 203.160.86.249

Албаны Патрол машин унаад далдаганаад явж байсан нөхөр яасан? Иймэрхүү ах эгч нараараа хамгаалуулсан цүнх баригч нар угаасаа хаана ч явсан аархуу, омог ихтэй байдаг. Аюултай ачаа ачиж яваа тээврийн хэрэгслээс зайтай явах ёстой байтал эргэлтийн тойргийн дотуур хаазлан сигнаалдан дайрч орсон биздээ!?

Avatar

Нэргүй 2026-06-22 202.179.24.90

Патролын жолооч зам тавьж өгөлгүй хажуунааснь шахсан байсан.

Avatar

Нэргүй 2026-06-22 202.9.40.153

Хоёулаа буруутай байдаг. Патролын жолоочийн хамаатан нь хуулийн байгуулагад ажилладаг гэж сонсогдсон. Тэр буруутай нь бичлэгээс харагддаг.

Avatar

Нэргүй 2026-06-22 124.158.126.107

патролын жолооч буруутай үйлдэл хийсэн учраас шүргэлцсэн.

Avatar

Нэргүй 2026-06-22 66.181.184.214

Тэр Патролын жолооч яасан бэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж