Ажилтайгаа танилцаж болсон бол ажилдаа орно уу, хотын дарга аа!

Ажилтайгаа танилцаж болсон бол ажилдаа орно уу, хотын дарга аа!

Ажилтайгаа танилцаж болсон бол ажилдаа орно уу, хотын дарга аа!

Улаанбаатар хотын захирагчаар Б.Пүрэвдагва томилогдоод багагүй хугацаа өнгөрөв. Тодруулбал, шинэхэн хотын дарга томилогдоод сар гаруй хугацаанд ажиллаж байна. Мэдээж хотын дарга шинээр томилогдоод махны үнэ буураад, нийслэлчүүдийн амьдрал сайхан болно гэж амлаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Одоогоор Б.Пүрэвдагва дарга хийнэ, бүтээнэ гэсээр ажилтайгаа танилцсаар л явна. Өөрөөр нийслэлчүүдийн хувьд махны үнэ нь буурсангүй, нийслэл сайхан болчихсонгүй. Мэдээж ажлаа аваад нэг сар болж байгаа хүний хувьд ажилтайгаа танилцах, асуудлынхаа учрыг олох гээд багагүй цаг хугацаа зарцуулах нь зүйн хэрэг. Гэхдээ ардын намынхан, Ерөнхий сайд Н.Учрал, шинээр томилогдсон Хотын дарга нар махны үнийг буулгаад, шинэ залуу, туршлагатай хүн "ёстой л алаад өгнө" гэж ам өгсөн.

Нийслэлчүүдийн хувьд дөрөвдүгээр сараас эхлээд есдүгээр сар хүртэл ид бүтээн байгуулалтын үе байдаг. Жилийн дөрвөн улиралтай ч хавар нь хүйтэн, цас бороотой бол бүтээн байгуулалтууд тэр хэрээр хойшилдог. Гэхдээ энэ хавар, зун хотын даргыг ажил хийлгэнэ гэдэг юу л болдоо. Юу юугүй бороо, цас ороод хүйтэн байгаа энэ цагт бүтээн байгуулалтын ажил хийлгэж, Улаанбаатарыг сайхан болгочихно гэсэн Б.Пүрэвдагвын ажил амлалтыг шалгачихаж байна уу гэлтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Няамбаатар 2026-06-22 66.181.185.160

шинэ хүн залуу хүн гэсэн чинэ хормойтойгоо зууралдаад гал тогойноосоо салж чадахгүй хормойгоо өшиглөсөн эмээ нараас долоон доор уу хот гэдэг айл эцэгүй хойд аавтай хэзүү л бна даа

Avatar

иргэн 2026-06-22 43.228.129.134

түцээ цэгцлээчээ

Avatar

Нэргүй 2026-06-22 43.242.242.59

Нямбаатарг өөрчлөөд улам л дордож байна даа. Энэ дарын үгнэд томчууд орох нь юу л болдоо. Уул нь улстөржихгүй сайн ажил хийдэг хүнээр хотын даргаа тавих ёстой. Гэтэл АН-ынхан МАН-ын зарим олигархиудтай нийлээд Оюун-Эрдэний хүн гэдгээр шалтаглаж Нямбаатарыг авч хаясан гэж шударга иргэн би хувьдаа дүгнэдэг. Одоо АН-ынхан удахгүй Засгийн газрыг огцруулах нь цаг хугацааны асуудал юм. Харж л байгаарай

Avatar

иргэн 2026-06-22 202.21.103.226

тэр олон дэд дарга нар нь юугаа хийж байдаг ацнууд вэ?

Avatar

Зочин 2026-06-22 202.126.89.62

Угаасаа ажил хийх гэж ирсэн хүн биш ш дээ, сонгуулиар л намын ажил хийнэ, тархи угаана, дүр эсгэнэ

Avatar

Zochin 2026-06-22 202.126.90.197

Ажил хийнэ гэж үү үгүй ш дээ тоглох гэж ирсэн ш дээ

Avatar

АРД ТҮМЭН 2026-06-22 202.21.125.66

гар хөлөө өргөсөн, харцаа хандуулсан, цаас бичиг барьсан, хэдэн хүнтэй зураг авхуулсан пи ар л яваад байна. хийж гийгүүлээд махны үнэ буугаад шинэ шинэлэг юм хэрэгжих нь ч худлаа л байна, наадам намар амралт гээд алга болох байх удахгүй, хот өвөл хөлдөх вий дээ. энэ нөхөр ч зангараг бяд 2 нь дутах юм шиг байна яах юм бол бүү мэд ….

Avatar

Нэргүй 2026-06-22 66.181.184.214

Танилцаад ч ойлгох биш, нөгөөдүүл нь ч бас ойлгуулах биш дээ

Avatar

зочин 2026-06-22 202.131.225.53

yu yarinav bolooguishde

Avatar

Нэргүй 2026-06-22 66.181.184.214

бараг л

Avatar

Уншигч 2026-06-22 66.181.183.12

Нямбаатарын хаана ч хүрэхгүй дээ. Зам тавих гэхэд газар чөлөөлөхгүй байгаа газар очоод Нямбаатар шиг хүчийг үзүүлж чадахгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж