Хятад: Реалити шоунд улсын төсөв зарлагадсан нь шүүмжлэл дагуулав

Хятад: Реалити шоунд улсын төсөв зарлагадсан нь шүүмжлэл дагуулав

Хятад: Реалити шоунд улсын төсөв зарлагадсан нь шүүмжлэл дагуулав

Хятадын зүүн хэсгийн Жэжян мужийнхан "Keep Running" реалити шоуг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, улсын төсвөөс 1.26 сая ам.долларыг зарцуулсан нь шуугиан дэгдээгээд байна. Жэжян мужийн хамгийн хөгжил дорой бүсэд тооцогддог байсан Жяншаньд тус шоуны зураг авалтыг хийсэн аж. Хятадын бүс нутгууд эдийн засгийн удаашрал, санхүүгийн дарамттай тэмцэж байгаа учир энэ аархуу үйлдэл олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ.

"Keep Running" нь Өмнөд Солонгосын алдартай реалити "Running Man"-ийн хятад хувилбар юм.

Энэхүү төсөл нь мужийн нэр хүндийг өсгөх, жуулчдыг татах зорилготой байжээ. Гэвч татвар төлөгчид үүнийг дэмжээгүй бөгөөд реалити шоу орон нутгийн эдийн засагт үнэхээр нэмэртэй юу гэдэгт эргэлзсэн. Энэ их мөнгийг орон нутгийн хэрэгцээтэй зүйлд зарцуулсан нь дээр байсан гэж олон нийт маргаж байна.

"Weibo" платформд иргэд "1.26 сая ам.доллараар орон нутгийн дэд бүтцийг санхүүжүүлэх, ахмад настан, хүүхдүүдэд татаас олгох, багш, эрүүл мэндийн ажилтнуудад цалин өгөх, эсвэл үнийг тогтворжуулахад туслах боломжтой. Продакшны багт энэ мөнгийг өгснөөс л дээр", "Татвар төлөгчдийн мөнгийг ингэж л зарцуулж байна. Гэтэл энэ шоу үнэндээ юунд хүргэв? Тийм их эдийн засгийн эргэлт болж чадсан юм уу?", "Эдийн засаг цэцэглэн хөгжиж байх үед хэдэн саяыг зарцуулах нь сүйдтэй зүйл байгаагүй, хэн ч тоодоггүй байв. Гэхдээ бид одоогийн нөхцөл байдлыг үнэхээр тайлбарлах шаардлагатай юу?" гэх зэргээр бухимдлаа илэрхийлжээ.

Хятад даяар бүс нутгууд санхүүгийн дарамттай тулгараад багагүй хугацаа өнгөрч байна.

Гэхдээ иргэд бараа бүтээгдэхүүнээс илүү үйлчилгээнд мөнгө зарцуулах нь нэмэгдэж байгаа энэ үед аялал жуулчлалд хөрөнгө оруулах нь утга учиртай гэж зарим шинжээч үзэж байна. Хэдийгээр бүх төсөл үр дүнгээ өгөөгүй ч сүүлийн жилүүдэд хэд хэдэн бүс нутаг амьд хөгжмийн тоглолт, хөлбөмбөгийн тэмцээн зэргийг амжилттай зохион байгуулжээ.

Гуандун шинэчлэлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Пэн Пэн хэлэхдээ "Орон нутгийн засаг захиргаа санхүүгийн дарамтанд байгаа ч аялал жуулчлал, соёлыг дэмжих шаардлагатай хэвээр байна. Энэ хүрээнд ‘Keep Running’ гэх мэт оюуны өмчийг ашиглах нь нөлөөллийг нэмэгдүүлэх үр дүнтэй арга юм. Шууд өөрийгөө сурталчлахтай харьцуулахад энэ нь илүү үр дүнтэй байж магадгүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж