Ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ зохицуулалтаар скүүтер, мопедыг зөвхөн 18 нас хүрсэн иргэн жолоодох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгчид хариуцлагын даатгалд хамрагдах зэрэг шаардлага тавигдаж байгаа. Мөн хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон.
Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, бүртгэл, сургалт, хяналтын тогтолцоо бүрэн бэлэн болох хүртэл скүүтер, мопедын үйлчилгээний үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох санал гаргажээ.
Тухайлбал, НИТХ-ын дарга Д.Ихбаяр "хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг яаралтай хангаж, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах шаардлагатай. Иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал, өнөөгийн нөхцөлд скүүтер, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй" гэдгийг онцолжээ.
Мөн нийслэлийн холбогдох байгууллагуудад скүүтер, мопедын зам, зогсоолын асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай журам, шийдвэрүүдийг богино хугацаанд боловсруулах үүрэг өгчээ. Хуулийн шаардлагыг хугацаанд нь хангаж чадахгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг албаныхан анхааруулсан байна.
Ингэснээр 2026 оны долдугаар сарын 1-нээс эхлэн скүүтер, мопедын хэрэглээ илүү тодорхой дүрэм, хяналттайгаар зохицуулагдах нөхцөл бүрдэх аж.
3,595.72






















































Зочин 2026-06-19 103.168.34.83
бүрмөсөн хориглох хэрэгтэй
Нэргүй 2026-06-19 202.126.90.172
БҮР МӨСӨН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Нэргүй 2026-06-19 103.212.117.252
хотод бүүр хориглох хэрэгтэй юун түр хориглох маш буруу хор аюул их бизнэсийг дэмжээд байна даа гаднаас ч хувь хэрэгцээнд оруулж ирхийг ч хориглох хэрэгтэй тэгж байж хүүхэд залуусаа иргэдээ авч үлдэнэ
Хотын уугуул иргэн 2026-06-19 59.153.114.217
Нэг хууль гаргадаг. Гэтэл энэ хуулийн хэрэгжтлтэд хэн хяналт тавьж, гаргасан зөрчил, торгуулийг зохицуулах вэ. Замын хөдөлгөөнийг зохицуулж чадахгуй байгаа замын цагдаа энэ хуульд хяналт тавьж чадах уу. Хууль гаргасан нэртэй. Нөгөө асуудал нь хэвээрээ л байх болов уу…. харж л байя
Зочин 2026-06-19 103.229.121.35
Нямбаатар ийм юм хийж хаясан олон хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон
санал 2026-06-19 202.70.37.221
бүрмөсөн хориглоё