Огноо: 2010.07.28
Тендер
шалгаруулалтын нэр: Гаалийн ерөнхий газрын харъяа газар хороодын албан хэрэгцээнд гаалийн
хяналт шалгалтад ашиглах фото болон дүрс бичлэгийн аппарат, диктафон, богино
долгионы гар станц зэрэг зарим нэг хэрэгслийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон
шалгаруулах
Тендер
шалгаруулалтын дугаар: 37/2010
Гаалийн Ерөнхий
газар нь эрх бүхий тендерт Гаалийн
ерөнхий газрын харъяа газар хороодын албан хэрэгцээнд гаалийн хяналт
шалгалтад ашиглах фото болон дүрс бичлэгийн аппарат, диктафон, богино долгионы
гар станц зэрэг зарим нэг хэрэгслийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр
хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 75 000
төгрөг, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч
болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерийн үнийн саналын хоёр хувьтай
тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн
баталгаа болгон ирүүлнэ.
Тендерийг 2010 оны наймдугаар сарын 27-ний өдрийн 11.00
цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт
оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны наймдугаар сарын 27-ний өдрийн 11.30
цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад
мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Гаалийн Ерөнхий газрын Хөрөнгө оруулалт, ашиглалт,
үйлчилгээний газар 107 өрөө
Утас: 976-11-266714 Факс: 976-11-350048
Монгол Улсын Гаалийн Ерөнхий газар
Сүхбаатар дүүрэг, Их тойруу 81/1 Улаанбаатар хот
Монгол Улс 210620
Банк: Төрийн сан Данс: 900011036