Огноо: 2010.07.22
Тендер
шалгаруулалтын нэр: Сумын төвийн 0,4 кВ-ын ЦДАШ, дэд станцын иж бүрэн шинэчлэлтийн
ажил
Тендер
шалгаруулалтын дугаар: ЭХБУ-2010/21
Эрдэс баялаг,
эрхчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос эргэн төлөглөх нөхцөлтэйгөөр санхүүжигдэх
сумын төвийн 0,4 кВ-ын ЦДАШ, дэд станцын иж бүрэн шинэчлэлтийн Багц-10-ийн
барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багц-10: Булган аймгийн Тэшиг, Төв аймгийн Лүн сум,
ЭХБУ-2010/21-10
Тендерт оролцох хүсэлтэй этгээд нь тендерийн баримт бичгийг
авах хүсэлтээ бичгээр гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр багц тус бүрийн
баримт бичгийн иж бүрдэлийг 100 000 /нэг зуун
мянган/ төгрөгөөр
худалдан авч болно.
Төлбөрийг Засгийн газрын хэрэгжүүоэгч агентлаг Эрчим
хүчний газрын ХХБ-ны 806 дугаар салбарын /Богд хаан/ 406001005 тоот
дансанд шилжүүлнэ үү.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор
хүчинтэй байна.
Тендерийн хамт төсөвт өртгийн үнийн саналын 1 хувьтай
тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2010 оны долдугаар сарын 22-ны өдрийн 15.00
цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт
оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 15.30 цагт
нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу
эрхийн зарүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад
мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот-36. Чингисийн өргөн чөлөө
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим
хүчний газар, 2 дугаар давхар, 280 тоот хаалга
Утас: 341293
Факс: 3434