Хөв цөөрөм барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Хөв цөөрөм барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах

Огноо: 2010.07.21

Тендер
шалгаруулалтын нэр: Х
өв цөөрөм барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах

Тендер
шалгаруулалтын дугаар: БОАЖЯ-2010
/24

Байгаль орчин,
аялал жуулчлалын яам
эрх бүхий тендерт оролцогчдоос доорхи газруудад хөв
цөөрөм барих ажлын битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер нь үндсэн 1 багцаас бүрдэнэ. Үүнд:

-Говь-Алтай аймгийн Тонхил сумын Угалзын голын хөвийг
барих ажлыг гүйцэтгэгч шалгаруулах тендер

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) эргэж
төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч
болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор
хүчинтэй байна. Тендерийн саналын үнийн дүнгийн 1-ээс доошгүй хувьтай тэнцэх
хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2010 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 11.00
цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт
оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 12.00
цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад
мэдээллийг доорх хаягаар авч болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын ахлах
мэргэжилтэн, Үнэлгээний хорооны нарийн бичиг Ж.Нэргүй

Хаяг: Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын
гудамж-5
/2, 1
дүгээр давхар, 106  тоот өрөө

Утас: 265615

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж