Огноо: 2010.07.22
Тендер
шалгаруулалтын нэр: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын өргөтгөл,
гадна засварын ажил
Тендер
шалгаруулалтын дугаар: НТШ-09/2010
Дорноговь аймгийн
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь эрх бүхий тендерт
оролцогчдоос Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын барилгын өргөтгөл,
гадна засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичиг тус бүрийг (хүсвэл нэмэлт
хувийг) бичгээр
хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний
чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээх өдрөөс
эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа
үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй
тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2010 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 11.00
цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт
оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 12.00
цагт нээнэ.
Гадаадын этгээд оролцохгүй. Тендерт дотоодын давуу эрхийн
зарүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад
мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот
байгуулалтын газар
Утас: 01-522-23998