Баянхонгор аймгийн аэродромын хөөрч, буух хүчилттай зурвасын шинэчлэлтийн ажил

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймгийн аэродромын хөөрч, буух хүчилттай зурвасын шинэчлэлтийн ажил

Огноо: 2010 оны
долдугаар сарын 2
1

Тендер
шалгаруулалтын нэр: Баянхонгор
аймгийн аэродромын хөөрч, буух хүчилттай зурвасын
шинэчлэлтийн ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ИНЕГ.ТББ/БУ-34-10

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Баянхонгор аймгийн аэродромын хөөрч, буух
хүчилттай зурвасын шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай
битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчдоос урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр
хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 100 000
төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч
болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

ИНЕГ. ХХБанк. Данс №499133504

Тендерийн хамт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 1,5
хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй
тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2010 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 10.00
цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт
оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 11.00
цагаас өмнө нээнэ.

Тендерийг ИНЕГ-ын 115 тоот өрөөнд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад
мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий
газар, 115 тоот өрөө

Утас: 282037, Факс: 282110, 379683

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж