Огноо: 2010.07.21
Тендер
шалгаруулалтын нэр: Багахангай дүүргийн халуун ус, цэвэр, бохир усны шугам сүлжээ солих,
шинээр тавих ажил
Тендер
шалгаруулалтын дугаар: БХД-2010/001
Нийслэлийн Засаг
даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь эрх бүхий
тендерт оролцогчдоос Багахангай
дүүргийн халуун ус, цэвэр, бохир усны шугам сүлжээ солих, шинээр тавих ажлыг
гүйцэтгүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичиг тус бүрийг (хүсвэл нэмэлт
хувийг) бичгээр
хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь Нийслэлийн
Төрийн сан 200051003 тоон дансанд 100 000 /нэг зуун
мянган/ төгрөг
тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 40-өөс доошгүй
хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа
үнийн дүнгийн 1,5 хувиас доошгүй дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2010 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 15.00 цагаас
өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг
байлцуулан тендерийг 2010 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 15.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг
доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн
байгууламжийн хэлтэс
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9,
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын нэгдсэн байр-Хангарьд ордон, 6 дугаар
давхар 606 тоот өрөө
Утас/Факс: 976-11-315429