Баян-Өлгий аймагт улстөрийн суулт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт улстөрийн суулт үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын хорооныхон аймгийн Засаг дарга С.Хавалыг огцруулахаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн төв талбайдаа гэр барин суулт зарласан юм. Өнгөрсөн хугацаанд тэд Ерөнхий сайдад захидал илгээн аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцохыг шаардсан ч өнөөг хүртэл арга хэмжээ аваагүй. Тиймээс энэ сарын 25 хүртэл Ерөнхий сайдын зүгээс ямар нэг үйлдэл хийхгүй бол улс төрийн өөр тэмцлийн хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэв.
Тэд аймгийн Засаг дарга С.Хавалыг “Хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслөөр хэрэгжсэн мөнгөнөөс хувьдаа завшсан. Хууль бусаар инженерийн шугам бүхий газар олгосон зэрэг үндэслэлээр буруутгаж байгаа юм. Тиймээс энэ дагуу шалгалт хийхийг Ерөнхий сайдаас удаа дараа хүсчээ.
Тус аймгийн ИТХ-ын төлөөлөл нь 35 хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний 15 нь Ардчилсан намын гишүүд бол 20 нь МАХН-ын гишүүд аж. Тиймээс аймгийн Засаг даргыг огцруулах хөдөлгөөн төдий л хүчтэй өрнөж чадахгүй байгаа хэмээн зарим хүн үзэж буй юм.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж