Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Аки башё эхэллээ

Жүдо бөхийн өлгий Япон улсад жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй энэ үед арлын Японы өөр нэгэн үндэсний спорт болох сумо бөхийн есдүгээр сарын аки башё өнөөдөр эхэлж байна. Өмнөх башёг шууд дамжуулаагүй Японы NHK телевиз аки башёг шууд дамжуулж байгаа тул монголчууд хүлээн авч үзэх боломжтой болоод байгаа.

Энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх аки башёд ёкозуна Хакухо М.Даваажаргал тэргүүтэй манай 11 сумоч зодоглоно.

Башёгийн эхний өдрийн барилдаанд их аварга Хакухо комүсүби Какурюү М.Анандтай барилдах бол озэки Харумафүжи Д.Бямбадорж комүсүби Кисэносатотой учраа тааран барилдах юм. Түүнчлэн Токитэнкү А.Хүчитбаатар озэки Котоошютай, Асасэкирюү Б.Дашням Китатайкитай барилдах бол Токүсэгава Б.Ганболд, Кёкүтэнхо Н.Цэвэгням нар хоорондоо, мөн Моконами Г.Базарсад, Хакуба А.Өнөржаргал нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Түүнчлэн Коорюү Э.Мөнх-Оргил Такэказэтай, Тамаваши Б.Мөнх-Оргил Точинонадатай тус тус барилдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж