Огноо: 2010.07.26
Тендер
шалгаруулалтын нэр: ДЦС-4 ТӨХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай галын хотлын камера
нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер
шалгаруулалтын дугаар: МС-29
ДЦС-4 ТӨХК эрх
бүхий тендерт оролцогчдоос компанийн үйл ажиллагаанд шаардлагатай Зуухны галын
хотол дахь шаталт хянах камера нийлүүлэх тухай нээлттэй тендер зарлаж байна.
Тендерийн зарын дагуу битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Оролцогч нь тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлтээ
гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 150 000 төгрөг,
эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 35 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн хоёр хувьтай
тэнцэх төгрөг, эсвэл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн
баталгаа ирүүлнэ. Тендерийг наймдугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагаас өмнө
доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг
байлцуулан тендерийг 2010 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 10.30 цагт нээнэ.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй. Гадаадын этгээд
тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад
мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 хороо, ДЦС-4 ХК-ийн байр,
III давхар 312, 313
тоот өрөө
Утас: 631309 Факс: 631357