Bryan Ferry шинэ цомгоо гаргана

Хуучирсан мэдээ: 2010.09.12-нд нийтлэгдсэн

Bryan Ferry шинэ цомгоо гаргана

1970-аад оны үеэс амжилтын гараагаа эхэлж байсан Английн дуучин, хөгжимчин Bryan Ferry гурван жилийн дараа шинэхэн цомгоо гаргахад бэлэн болжээ. “Olympia” нэртэй энэхүү цомгоо нэрт загвар өмсөгч Kate Moss-ын гайхалтай зургаар хавтасласан байна. Цомгийн хавтасны зурганд яагаад түүнийг сонгох болсон тухайгаа “Би хэн нэгэн олны танил биш эмэгтэйг сонгож болох байсан. Гэхдээ Kate бол энэ үеийн хамгийн гайхалтай эмэгтэй. Мөн тэрбээр миний хүссэн ирэлхийллийг гаргаж чадна. Бас өөрөө хөгжимд маш их сонирхолтой. Энэ бүхэн түүнийг сонгох болсон шалтгаан” хэмээн дуучин Bryan Ferry хэлжээ.
Энэхүү удаан хүлээлгэсэн цомог ирэх сарын 25-нд худалдаанд гарч эхлэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж