
41 настай Livia Bistriceanu гэх уг эмэгтэйг жүжигчин огт танихгүй ба өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй гэнэ. Тэрхүү эмэгтэй Leonardo-нд гараар бичсэн нэлээд хэдэн захиа илгээж байсан ба түүнээс хүүхэдтэй болсон хэмээн бичсэн байна. Мөн хүүхдээ Jesus гэж дууддаг болсон тухайгаа дурьджээ.
Энэхүү хэрэгтэй холбоотой шүүх хурал өчигдөр Лос-Анжелос хотноо болж, Livia Bistriceanu-г жүжигчин Leonardo DiCaprio-д 100 яардаас дотогш ойртохыг хориглосон ба энэхүү шийдвэр нь гурван жилийн хугацаатай үргэлжлэх аж.
Ийнхүү нэрт жүжигчин сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйгээс айх хэрэггүй болжээ.
Н.Наран