Ким Ё Жон: АНУ-ын нэг талын мэдэгдэлд хэн ч захирагдахгүй

Ким Ё Жон: АНУ-ын нэг талын мэдэгдэлд хэн ч захирагдахгүй

Ким Ё Жон: АНУ-ын нэг талын мэдэгдэлд хэн ч захирагдахгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Пёньяныг цөмийн зэвсэггүйжүүлэх Вашингтоны оролдлогыг "цаг үеэсээ хоцорсон мөрөөдөл" гэж гэв. Мөн АНУ тэргүүтэй орнуудын заналхийллийн өмнө Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн нөөцөө тогтвортойгоор өргөжүүлсээр байх болно гэж мэдэгдлээ. Тэрбээр "АНУ-ын засаг захиргаа Хойд Солонгосын цөмийн зэвсэгтэй улсын статуст халдах гэж оролдож буй нь хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр бус зүйл юм. АНУ-ын нэг талын мэдэгдэлд хэн ч захирагдахгүй" гэжээ.

Дональд Трамп, Ши Жиньпин нар өнгөрсөн сард Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах нийтлэг зорилгоо баталгаажуулсан гэж АНУ мэдэгдэж байв. Гэвч Ким Ё Жон үүнийг худал мэдээлэл гэж няцааж байна. Тэрбээр АНУ-ын албан тушаалтнуудыг бодит байдлаас зугтаж байна, мөрөөдлөөсөө сэрж чадаагүй байна гэж шүүмжилжээ.

Мөн АНУ болон Өмнөд Солонгосыг тасралтгүй зэвсэглэлээ нэмэгдүүлж байна гэж буруутгав.

Ким Жон Ун, Дональд Трамп нарын 2019 оны уулзалт бүтэлгүйтсэнээс хойш Хойд Солонгос улс цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарсаар ирсэн. Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй улс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлснээр олон улсын эдийн засгийн хоригуудыг цуцлуулах боломжтой болно гэж Ким Жон Ун үзэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yxmel ycnui toolyyrs * gatsalt 7 tyrbo tacdalt 2026-06-07 202.126.90.102

gadni xylgaichid, ylcuin oplogo.

Avatar

Нэргүй 2026-06-07 202.126.88.123

з****г ТЕХНИК НЬ ХУУЧРААД ХОЦРОГДЧИХСОН, ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛД ОРСОН ТАГЖГАР ЦЭРГҮҮДТЭЙ ХОЙД СОЛОНГОС ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙГЭЭРЭЭ БОЛ ХЭН Ч БИШ. АЯГҮЙ Л БОЛ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭ UPDATE ХИЙГЭЭГҮЙ Л БАЙГАА. УЧИР НЬ ОН УДААН ЖИЛИЙН НАСТАЙ ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ UPDATE ХИЙХ ЗАРДАЛ АСАР ӨНДӨР, UPDATE ХИЙГЭЭГҮЙ ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ МӨНГӨГҮЙ ГУЙЛГАЧИН ХОЙД СОЛОНГОС ӨНӨӨДӨР ХООСОН БУУГААРАА ХОРИН ХҮН АЙЛГААД ЗОГСОЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2026-06-07 103.229.121.134

Дэлхийн хөгжлөөс хол хоцорсон, хаалттай харанхуй, харгис бурангуй, өлсгөлөн ядуу, өнгөрсөн зуундаа гацчихсан, үгээгүй гуйлгачин хойд солонгос. Ганцаараа идээд таргалсан үхэж байсан хар бүдүүн писдадаа тархиа угаалгасан, тэр бүдүүн писда нь ам руу нь бэлэн хоол халбагадаж өгөхийг харж суудаг хамгийн арчаагүй улс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж