Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

Ким Жон Ун шинэ цөмийн байгууламжаар зочилжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинээр ашиглалтад орсон цөмийн байгууламжаар зочилж, улсынхаа цөмийн зэвсгийн нөөц, чадавхиа асар хурдацтай нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. "KCNA" агентлаг Ким Жон Ун болон бусад албан тушаалтнууд байгууламжаар зочилсон тухай мэдээлсэн боловч тухайн газрын байршил болон өөр нарийн мэдээллийг хуваалцаагүй.

Хойд Солонгос улс Йонбен, Кансон, Кусон гэсэн гурван байрлалд уран баяжуулах байгууламж барьж байгаа гэдэг. Дөрөв дэх байрлал чухам хаана гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

Ким Жон Уны хэлснээр сүүлийн таван жилийн хугацаанд Хойд Солонгосын цөмийн материалын үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин, бараг түүнээс ч илүү хэмжээгээр өсчээ. Эдгээр нь зэвсгийн зэрэглэлийн цөмийн материал юм. Тэрбээр "Болзошгүй аюул заналхийлэл болон урьдчилан таамаглах аргагүй урт хугацааны хямралууд нь цөмийн зэвсгийн чадавхийг бүх талаар яаралтай өргөжүүлэх хэрэгцээг улам бүр тодотгож байна" гэжээ.

Удирдагч Ким Жон Уны үг Хойд Солонгос улс цөмийн зэвсэгтэй холбоотой амбицаасаа ухрахгүй байгааг илтгэж байна. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон намын их хурлын үеэр Хойд Солонгосын эргэлт буцалтгүй цөмийн зэвсэгтэй улс гэсэн статусыг дахин баталгаажуулсан билээ. Мөн таван жилийн цэргийн шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу цөмийн зэвсгээ цаашид хөгжүүлнэ гэсэн юм. Цөмийн байгууламж дахь айлчлалын үеэр цөмийн хүчийг бэхжүүлэх чухал зөвлөлдөх уулзалт болсон аж. Энэ үеэр цөмийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой тоонуудыг шинэчилжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-06-04 122.201.31.247

ким жон ун ийг хөөрхөн хуурчихтайгаа 😂

Avatar

Иргэн Самдан 2026-06-04 77.119.217.148

Хойдууд агуу ямар ч байсан АНУ-н боол биш хэзээ бол хэзээ ашиглаад хаядаг омнодvvд шиг гар биш гэдгээ харуулав.АНУ хамгаалж дачихг vй гэдэг нь батлагдсан.!!!!

Avatar

Нэргүй 2026-06-04 124.158.123.242

Манайхан Монгол хоцрогдвол Хойд Солонгос шиг болно гэж бичдэг байлаа шүү дээ…

Avatar

Нэргүй 2026-06-04 103.212.119.250

Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем Ираны пуужинг 96 хувийн амжилттай устгаж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл хойд солонгосын өнгөрсөн зууны хоцрогдсон технологитой аналог пуужинг 100 хувийн амжилттай устгах юм байна. Хойд солонгос хоцрогдож суусаар байгаад өдөр хоног цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дэвшилтэт өмнөддөө нэг л өдөр ялаа алж байгаа юм шиг л устгуулах юм байна. Хоцрогдсон гуйлгачин хойд солонгос нь урагш нэг алхахад өмнөд нь аль хэдийн 10 алхчихсан байдаг.

Avatar

зочин 2026-06-04 103.57.93.126

Архиа ч зөв гударч чадахгүй монголын зарим малуудын дэргэд, хойт солонгос, юм хийж бүтээж чадаж байна, Өөрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бараг бүрэн хангаж байна, Батлан хамгаалах чадамжаа эрс бэхжүүлж цөмийн з****г хүчирхэг пуужингуудтай боллоо, Энэ орныг сүйрүүлэх гэж баруун бололцоот бүхнээ хийгээд ямар ч амжилтад хүрсэнгүй,Ийм орныг тусгаар тогтносон бүрэн эрхэт улс гэдэг юм

Avatar

Нэргүй 2026-06-04 104.244.73.43

Хойд Солонгос цөмийн хөдөлгүүртэй шумбагч хийчихсэн улс шүү дээ! Жижиг гэхгүй бас л хүчирхэг улс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж