CS2: Кёльн Мэйжорын эхний шатны гол фаворитууд

CS2: Кёльн Мэйжорын эхний шатны гол фаворитууд

CS2: Кёльн Мэйжорын эхний шатны гол фаворитууд

Зургадугаар сарын 2-5-ны хооронд 16 баг энэ улирлын хамгийн нэр хүндтэй тэмцээний дараагийн шатанд шалгарах найман эрхийн төлөө өрсөлдөнө. Тоглолтууд "Swiss" системийн дагуу Bo1 болон Bo3 форматаар болно. Үүнтэй холбогдуулан Кёльнд болж буй Мэйжор тэмцээний эхний шатны хамгийн сонирхолтой өрнөлүүдийг тоймлон хүргэж байна.

GamerLegion ба B8 — Цааш шалгарах гол фаворитууд

Улирлын эхний хагаст Германы баг ихэвчлэн хоёрдугаар зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож, туршлага хуримтлуулсан нь BLAST Rivals 2026 болон IEM Atlanta 2026 дээр сайн тоглох үндэс болсон. Лондонд GamerLegion хагас шигшээд хүрч, дийлдэшгүй байсан Vitality-д ялагдсан. АНУ-д тэд финалд шалгарч, хоёрдугаар байрт орсон.

Тус баг дараагийн шатанд гарах боломж бий. Тэд мэргэн буудагч "hypex" , ирээдүйтэй rifler "PR" болон Ninjas in Pyjamas-аас гарсны дараа формоо олсон туршлагатай "REZ" нарыг бүрэлдэхүүндээ багтаасан. REZ одоогоор GamerLegion-ийн хамгийн өндөр rating буюу 1.13 үзүүлэлттэй байна.

B8 улирлын эхэнд AWPer байрлалын олон тогтворгүй өөрчлөлтөөс болж тааруу эхэлж, Мэйжорт орох эрхээ ч алдах дөхсөн. Гэсэн ч эргэн сэргэж Parken Challenger Championship Season 3-д түрүүлж, PGL Bucharest 2026, IEM Atlanta 2026 болон CS Asia Championships 2026 дахь амжилтаараа Valve-ийн чансаагаа сайжруулсан.

B8 маш хүчтэй firepower-той баг. Mirage болон Ancient дээр ямар ч багт аюул учруулах чадвартай. Украины багийн гол тоглогч нь NAVI Junior академийн төгсөгч "npl" бөгөөд Мэйжорт сайн тогловол илүү өндөр түвшний баг руу шилжих боломжтой.

Liquid ба HEROIC — Туршлагын давуу тал

HEROIC энэ улиралд тогтворгүй байсан ч нэгдүгээр зэрэглэлийн түвшний багуудаас доогуур чансаатай багуудын эсрэг илүү сайн тоглодог. Туршлага, хувь тоглогчдын ур чадвар болон өсөн дэвжих боломжийн хослол нь тэднийг дараагийн шатанд хүргэх магадлалтай.

Liquid-ийн хувьд улирлын дундуур томоохон өөрчлөлт хийж "NertZ"-ийн оронд "malbsMd"-г авч, бүсээ Европоос Хойд Америк руу шилжүүлсэн. Гэсэн ч бүрэлдэхүүнд олон туршлагатай тоглогчид бий. Тэдний нэг нь нэгдүгээр зэрэглэлийн тэмцээний дөрвөн удаагийн MVP "EliGE" юм.

BetBoom, MIBR болон BIG — Хурдтай өсөлт

BetBoom бол хамгийн сонирхолтой битүү морьдын нэг. IEM Atlanta 2026-д тэд Vitality-г хожиж, NAVI-тай ширүүн өрсөлдсөн. Тэд тэмцээнийг түр орлон тоглогчтой эхлүүлэх боловч энэ нь дараагийн шатанд шалгарахад саад болох магадлал бага. Тус багийн ахлагч нь нь Natus Vincere-тай хамт Стокхольмын Мэйжорт түрүүлж байсан "Boombl4" юм.

Бразилын MIBR ч сүүлийн тэмцээнүүдэд хүчтэй байлаа. Тэд CS Asia Championships 2026-д дөрөвдүгээр байр эзэлж, PGL Bucharest 2026-д плей-оффт шалгарсан.

BIG мөн дараагийн шатанд гарах өндөр боломжтой. Кёльн дахь тэмцээн нь тэдний хувьд гэрийнх Мэйжор гэж хэлж болно. "blameF"-ийн удирдлага үр дүнгээ өгч, тэрээр fnatic-аас гарсны дараа шинэ багтаа Мэйжорын эрх авчирч чадсан.

Америкийн дерби ба Азийн боломж

Америкийн M80 болон NRG багууд ч дараагийн шатны төлөө өрсөлдөнө. "s1n" -ийн баг аль хэдийн ялалтаар тэмцээнээ эхлүүлээд байна.

Мөн Азийн Counter-Strike бүхэлдээ Хятадын TYLOO болон Lynn Vision багуудыг Мэйжорт дэмжинэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж