Киргизстан улс зэрлэг амьтдын нөхөн сэргээх төв нээхээр төлөвлөж байна

Киргизстан улс зэрлэг амьтдын нөхөн сэргээх төв нээхээр төлөвлөж байна

Киргизстан улс зэрлэг амьтдын нөхөн сэргээх төв нээхээр төлөвлөж байна

Иссык-Куль улсын байгалийн нөөц газрын нутаг дэвсгэрт 1,600 орчим ам метр талбай бүхий орчин үеийн “Ак Илбирс” шинжлэх ухаан, сэргээн нутагшуулах төвийн барилгын ажил эрчимтэй үргэлжилж байгаа талаар Kabar агентлаг мэдээллээ.

Киргизстаны Байгалийн нөөц, экологи болон техникийн хяналтын яамны мэдээлснээр, тус цогцолборт шинжлэх ухааны судалгааны лаборатори, захиргааны болон мал эмнэлгийн байгууламж, мөн зэрлэг амьтдыг сэргээн сувилах тусгай хэсэг багтах юм. Барилгын ажлыг энэ оны наймдугаар сарын эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна.

Ашиглалтад орсноор Төв Азийн анхны шинжлэх ухааны судалгаа, яаралтай мал эмнэлгийн тусламж үйлчилгээ, ховор болон устах аюулд орсон амьтдын сувиллыг нэг дор төвлөрүүлсэн мэргэшсэн төв болох ажээ.

Мөн тус төвийг орчин үеийн лабораторийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангаж байна. Үндэсний шинжлэх ухааны академи, яамны харьяа байгууллагууд болон мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран хүрээлэн буй орчны мониторинг, мал эмнэлгийн оношилгоо, генетикийн судалгаа, биологийн олон янз байдлыг хамгаалах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх техникийн төлөвлөгөөг боловсруулжээ.

Энэхүү төсөл нь Киргизстаныг зэрлэг амьтан хамгаалал болон шинжлэх ухаан, инновацын чиглэлээр бүс нутгийн тэргүүлэгч орны байр сууринд хүргэх чухал алхам гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж